Бээжин хотын Соёл, аялал жуулчлалын газрын мэдээлснээр, Үндэсний баярын амралтын өдрүүдээр Бээжин хот давхардсан тоогоор нийт 23.45 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого 29.49 тэрбум юаньд хүрчээ. Үүнд гадаадын жуулчныг давхардсан тоогоор 126 мянга хүлээн авч, жуулчид 1 тэрбум 370 сая юань зарцуулжээ. Жуулчдын хамгийн их зорьсон газруудад Ван Фү Жин, Лянма голын эргийн олон улсын амралтын газар, Олимпийн парк, Шидань, Тянь Ань Мэний талбайн жуулчлалын бүс, Чяньмэнь гудамж, Тэнгэрийн сүм, Шы Ча Хай, Наньлүө Гүшян гудамж болон И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн багтжээ. Баярын үеэр Бээжин хотод 2329 шоунд 368 удаагийн арилжааны тоглолт зохион байгуулж, ойролцоогоор 690 мянган үзэгч хүлээн авсан ба тоглолтын тасалбарын борлуулалтын орлого 230 сая юаньд хүрчээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN