Хятад Монголын хил дамнасан төмөр замын гүүрийн барилгын ажил эрчимтэй үргэлжилж байна

2026 оны 9-р сарын 29 өдөр

Саяхан Хятадын Ганцмод болон Монголын Гашуунсухайт боомтыг холбосон хил дамнасан төмөр замын бүсэд гаалийн ажилтнууд Монгол Улс руу тээвэрлэгдэж буй 283.8 тонн жинтэй Т хэлбэрийн дам нурууг "боомтын шууд бүрдүүлэлт"-ийн аргаар шалгаж, нэвтрүүлсэн байна. Энэ нь хил дамнасан төмөр замын гүүрийн барилгын талбайд шаардлагатай материалыг шуурхай нийлүүлэх боломжийг бүрдүүлжээ.
"Боомтын шууд бүрдүүлэлт" гэдэг нь урьдчилсан мэдүүлгийн тогтолцооны дагуу бичиг баримтын хяналт, эрсдэлийн шинжилгээ зэрэг гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг урьдчилан гүйцэтгэх үйл явц юм. Бараа боомтод ирэхэд ачих/буулгах, агуулахын үйлчилгээ авах, хяналттай бүсэд хүлээх зэрэг дамжлагыг алгасан шууд шалгаж, нэвтрүүлдэг тул гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг эрс нэмэгдүүлсэн байна.
Одоогоор хил дамнасан төмөр замын гүүрийн барилгын ажил эрчимтэй үргэлжилж байна. Төслийн Монголын талын хэсэгт шаардлагатай Т хэлбэрийн дам нуруу, цемент, ган тулгуур эд анги, явган хүний ​​замын хавтан, буталсан чулуу зэрэг материалыг Ганцмод боомтоор дамжуулан их хэмжээгээр импортлох шаардлага тулгараад байна.
"Нийлүүлэлтийг хангах, ажлын шахуу хуваарийг биелүүлэхийн тулд бид зохицуулалт, үйлчилгээгээ аж ахуйн нэгжүүдэд шууд хүргэж, 'боомтын шууд бүрдүүлэлт'-ийн загварыг шинэчлэн хэрэгжүүлж байна. Экспортын материалын шалгалт, нэвтрүүлэлтийг нэг алхамаар гүйцэтгэснээр хил дамнасан төмөр замын гүүрийн барилгын ажлыг үр дүнтэй хурдасгаж чадсан" гэж Гаалийн албан хариуцлагатан танилцуулж байлаа.
Сүүлийн үеийн тоо бүртгэлээс үзэхэд, төмөр замын гүүрийн төсөл эхэлснээс хойш 9-р сарын 19 хүртэл Вулатэ гаалийн байгууллага нийт 146 сая юанийн үнэ бүхий 134 мянга 900 тонн барилгын материалыг шалгаж, экспортод гаргасан байна.
Хятадын Ганцмод болон Монголын Гашуунсухайтыг холбосон хил дамнасан төмөр замын барилгын ажил өнгөрсөн оны 5-р сард эхэлсэн бөгөөд энэ нь сүүлийн 70 жилийн хугацаанд Хятад, Монгол улсуудын хооронд баригдаж буй хоёр дахь хил дамнасан төмөр зам юм. Одоогоор овоолгын суурь, гүүрийн тулгуур багана зэрэг үндсэн бүтцийн ажлууд бүрэн дууссан байна. Гүүрийн дам нурууны угсралтын ажил 10-р сард, төмөр замын зам тавих ажил оны эцэс гэхэд дуусах төлөвтэй байгаа бол төслийг бүхэлд нь ирэх оны 5-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 
Тус шугам нь 1520 мм өргөн болон 1435 мм нарийн царигийн хос замтай хийгдсэн бөгөөд ашиглалтад орсны дараа галт тэрэгнүүд дугуй солих, ачаа шилжүүлэн ачих шаардлагагүйгээр боомт руу шууд зорчих боломжтой болж, улмаар гаалийн бүрдүүлэлтийн хугацааг эрс багасгах юм. 
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313