17 настай Чэнь Юйжэ түүхэн шинэ амжилт тогтоолоо

2026 оны 9-р сарын 28 өдөр

Орон нутгийн цагаар 9-р сарын 25-нд Японы Аичи-Нагояагийн Азийн наадмын эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн шигшээ уралдаанд 17 настай Хятадын тамирчин Чэнь Юйжэ 11.06 секундын амжилтаар алтан медаль хүртэж, Азийн наадмын шинэ дээд амжилтыг тогтоожээ.
Мөн хоёр өдрийн дараа 9-р сарын 27-нд болсон эмэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтийн шигшээ уралдаанд тэрээр мөнгөн медаль тоссон байна. 
Уралдааны дараа тэрээр энэ оны 12-р сард 18 насны төрсөн өдрийн баяраа угтан ирэх гэж буйг дурдаад "Азийн наадамд энэхүү аварга цолыг хүртсэн нь өөртөө барьж буй насанд хүрэхийн хамгийн нандин бэлэг юм" гэж хэлжээ. Тэрээр цааш нь: "Би дэлхийн тавцанд гарахыг зорьж, Хятад болон Азийн эмэгтэйчүүдийн гүйлтийн спортод илүү өндөр амжилт гаргахын төлөө хичээх болно" гэв.
Гүйлтийн спортын шинэ од Чэнь Юйжэ нь Жэжян мужийн Нинбо хотод төрсөн. Түүний эцэг, эх хоёулаа өмнө нь гүйлтийн тамирчин байжээ. Тэрээр бага сургуулийн тавдугаар ангиас хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлсэн бол дөнгөж сарын өмнө болсон Хятадын хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 100 метрийн гүйлтэд 11.08 секундын амжилтаар түрүүлж, Азийн 20 хүртэлх насны ангиллын шинэ дээд амжилтыг тогтоож байсан юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313