Тендерийн дугаар :2026GKZB-TMCG-TL-01、2026GKZB-TMCG-TL-02
1. Төслийн тойм болон тендерийн хамрах хүрээ:
1.1 Төслийн тойм болон тендерийн хамрах хүрээ:
Энэхүү тендерийн хамрах хүрээ нь 2027 онд "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Монголын Тамсагийн газрын тосны талбайн задгай олборлолтын нэмэлт төслийн ажил юм. Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний 19-р талбай нь 39600 тонн түүхий тос олборлохоор тогтоож, 8 задгай олборлолтын машин ашиглахаар төлөвлөж байна. Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний 21-р талбай нь 26200 тонн түүхий тос олборлохоор тогтоож, 6 задгай олборлолтын машин ашиглахаар төлөвлөж байна. Энэхүү задгай олборлолтын машины тоо болон задгай олборлолтын нэгж үнэ нь бодит ажлын хэмжээг харгалзан үзэж тогтооно. Тендерийн сонгон шалгаруулалтын хамгийн өндөр үнийн хэмжээнд тус төслийг дуусгахад шаардагдах бүхий л мөнгөн дүн багтана. (Бүх төрлийн татвар хураамжийг оруулна). Тендерт шалгарсан гэрээний үйлчилгээний хугацаа нь 2026 оны 11 дугаар сарын 1-нээс 2028 оны 4 дүгээр сарын 30 хүртэл байна.
Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний 19-р талбай нь задгай олборлолтын нэмэлт төслийн хүрээнд бүх шаардлага хангасан тендерийн оролцогчдыг шалгаруулах бөгөөд бүх оролцогчдоос эцэст нь 2 оролцогчыг шалгаруулна. Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний 21-р талбай нь задгай олборлолтын нэмэлт төслийн хүрээнд бүх шаардлага хангасан тендерийн оролцогчдыг шалгаруулах бөгөөд бүх оролцогчдоос эцэст нь 3 оролцогчыг шалгаруулна. Эдгээр хоёр төсөлд эцсийн байдлаар шалгарсан оролцогчдын тендерийн материалд дурдсан задгай олборлолтын машины тоонд үндэслэн ажлын ачааллын хувь хэмжээг хуваарилж, үүнийг баримт болгон тус бүрийн гэрээнд тусгагдах түр ажлын хэмжээ болон үнийг тогтооно. Мөн харгалзах хэмжээний зуучлалын хураамжийг хураана. Шалгарсан тендерийн оролцогч нь багц тус бүрийн дагуу зуучлалын хураамж төлөх ёстой бөгөөд төлөх тодорхой дүнг эцсийн үнэлгээний дүнгээр тогтооно.
|
1.2 Тендерийн байршил: Монгол улс Дорнод аймаг Петрочайна Дачин Тамсаг ХХК 19, 21-р талбай 1.3 Хэрэгжих хугацаа: 2026 оны 11 сарын 1-нээс 2028 оны 4 сарын 30 1.4 Тендерийн хэсгийн хуваарилалт: Тендерийн хэсгийн хуваарилсан байдлыг доорх хүснэгтээс харна уу. 2027 оны Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний задгай олборлолтын төслийн ажлын тедерийн хэсгийн хуваарилалт |
||
|
Тендерийн хэсгийн дэс дугаар |
Тендерийн хэсгийн нэр |
Хөрөнгө оруулалтын төлвлөлт (Доллар) |
|
Тендерийн 1-р хэсэг |
19-р талбайн Задгай олборлолтын нэмэлт төслийн ажил |
2415500 |
|
Тендерийн 2-р хэсэг |
21-р талбайн Задгай олборлолтын нэмэлт төслийн ажил
|
|
1.5 Хамгийн өндөр үнийн хэмжээ: Шингэн хагалбарын шингэний олборлолтын тонн бүрийн нэгж үнэ 61 ам доллар
1.6 Үйлчилгээний шилжилтйн үе:
“Үйлчилгээний шилжилтийн үе” гэж: Энэхүү гэрээнд заасан үйлчилгээний хугацаа дууссаны дараа шинэ үйлчилгээ үзүүлэгч үйл ажиллагаагаа эхлүүлээгүй зэрэг шалтгааны улмаас шинэ үйлчилгээний гэрээг цаг тухайд нь байгуулах боломжгүй болсон тохиолдолд өмнөх гэрээ нь автоматаар үйлчилгээний шилжилтийн үе-д шилжихийг хэлнэ.
Шилжилтийн үе нь өмнөх гэрээний хугацаа дууссан өдрийн дараагийн өдрөөс эхлэн тооцогдож, дараах нөхцөлүүдээс аль нэг нь хамгийн түрүүнд үүссэн өдөр хүртэл үргэлжилнэ:
(1) шинэ үйлчилгээний гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр болох;
(2) “А” тал нь “Б” талд бичгээр мэдэгдэн шилжилтийн үеийн үйлчилгээг дуусгавар болгох;
(3) шилжилтийн үеийн нийт хугацаа дээд тал нь 90 хоногт хүрэх.
1.6.2 Үйлчилгээний шилжилтийн үеийн “Б” талын үүрэг:
Үйлчилгээний шилжилтийн хугацаанд “Б” тал нь өмнөх гэрээнд заасан үйлчилгээний хамрах хүрээ, чанарын стандарт, хүний нөөцийн бүрдүүлэлт, тоног төхөөрөмжийн хангалт, аюулгүй ажиллагаа болон хууль тогтоомж, холбогдох шаардлагыг мөрдөн, үйл ажиллагааны хэвийн үргэлжилсэн байдлыг хангах үйлчилгээ / “А” талын захиалгын дагуу гүйцэтгэх ажлыг тасралтгүй үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, үйлдвэрлэлийг зогсоохгүй байх, аюулгүй ажиллагааны хариуцлага алдаж болохгүй.
1.6.3 Үйлчилгээний шилжилтийн үеийн үнэ тооцох болон төлбөр төлөх:
Үйлчилгээний шилжилтийн хугацаанд хэрэгжүүлэх үйлчилгээний нэгж үнэ, тариф болон төлбөр тооцоо хийх аргачлал нь энэхүү гэрээнд заасан холбогдох стандарт, нөхцөлийг баримтална.
“А” тал нь шинэ хугацааны үйлчилгээний гэрээ байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор (бодит нөхцөл байдалд үндэслэн тохируулна) шилжилтийн хугацаанд үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг бодитоор гүйцэтгэсэн үйлчилгээний хэмжээнд үндэслэн эцэслэн тооцож, “Б” талд нэг удаагийн төлбөрөөр / хэсэгчлэн (бодит нөхцөл байдалд үндэслэн тохируулна) төлнө.
1.6.4 Үйлчилгээний шилжилтийн үеийн гэрээний хүчин төгөлдөр байдал:
Үйлчилгээний шилжилтийн хугацаанд энэхүү гэрээний бүх заалт үргэлжлэн хүчин төгөлдөр үйлчилж, гэрээнд оролцогч хоёр талд адилхан заавал биелүүлэх үүрэгтэй байна.
1.6.5 Үйлчилгээний шилжилтийн үеийг хугацаанаас өмнө дуусгавар болгох:
“А” тал нь үйлчилгээний шилжилтийн үеийн үйлчилгээг дуусгавар болгох тухай бичгээр мэдэгдлийг “Б” талд 15 хоногийн өмнө хүргүүлнэ. Мэдэгдэлд заасан хугацаа дуусмагц шилжилтийн үеийн үйлчилгээ дуусгавар болно.
Талууд бодитоор үйлчилгээ үзүүлсэн хоногийн тоонд үндэслэн тооцоо нийлж, холбогдох төлбөрийг эцэслэн тооцно. Энэ тохиолдолд аль ч тал гэрээ зөрчсөнд тооцогдохгүй бөгөөд харилцан торгууль, алданги болон гэрээ зөрчсөнтэй холбоотой хариуцлага хүлээхгүй.
1.6.6 Гэрээ зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага:
“Б” тал нь энэхүү заалтад хүлээсэн үүргээ зөрчиж, “А” талтай урьдчилан тохиролцоогүйгээр үйлчилгээ үзүүлэх ажиллагааг дур мэдэн тасалдуулах, багасгах, зогсоох буюу үйлчилгээнээс гарах тохиолдолд үүнийг гэрээний үндсэн нөхцөлийг ноцтой зөрчсөн гэж үзэж, “Б” тал нь “А” талд үйлчилгээний шилжилтийн үеийн үйлчилгээний төлбөртэй тэнцэх хэмжээний гэрээ зөрчсөн торгууль төлнө.
Үүний улмаас “А” талын олборлолт зогсох, олборлолтын хэмжээ буурах, аюулгүй ажиллагааны осол гарах, хууль тогтоомж, холбогдох шаардлагыг зөрчсөнтэй холбоотой торгууль, шийтгэл ногдох зэрэг хохирол учирсан бол “Б” тал нь уг хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлнө. Үүнд, үүгээр хязгаарлагдахгүйгээр олборлолтын хэмжээ буурснаас үүссэн хохирол, ажил гүйцэтгэх боломжгүй болсноос үүссэн хохирол, гуравдагч этгээдийн нэхэмжлэлтэй холбоотой төлбөр, төрийн байгууллагаас ногдуулсан торгууль зэрэг хохирол хамаарна.
2.Тендерт оролцогчдод тавих бичиг баримтын шаардлага
2.1. Энэхүү төсөлд хамтарсан байдлаар оролцохгүй.
2.2. Тендерт оролцогч нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжтэй байх ба Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хүчин төгөлдөр ААН-н гэрчилгээтэй байх (тендерийн бичиг баримтад ААН-н гэрчилгээг сканердаж хавсаргах), үйл ажиллагааны чиглэлд нь газрын тос олборлох, задгай олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байх.
2.3 Тендерт оролцогч нь 2009 оны 1-р сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад хууль ёсны дагуу бүртгэгдсэн 2 болон түүнээс дээш тооны задгай олборлолтын машиныг тендерт оролцогч компаний нэр дээр эзэмшиж байх ёстой бөгөөд 1 болон түүнээс дээш цистерн машинтай байх ёстой (Тендерийн бичиг баримтад задгай олборлолтын машины бүртгэлийн гэрчилгээний сканердсан хуулбар хувь, тодорхой харагдахуйц гэрэл зураг хавсаргах). Тендерт оролцохдоо тендер зарлагчийн гаргасан урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн батламж бичигтэй ирэх эс бөгөөс тендерт оролцогчийг хүлээж авахгүй.
2.4 Энэхүү төслийн тооцоог ам.доллараар хийх ба сонгон шалгаруулалтанд оролцогч нь заавал ам.долларын данстай байх ёстой.
3. Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг авах.
3.1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй этгээд нь: 2026 оны 10-р сарын 1 -ний өдрөөс 2026 оны 10-р сарын 5-ний хооронд өдөр бүр 8:30 цагаас 10:30 цаг хүртэл, үдээс хойш 14:30 цагаас 16:30 цаг хүртэлх хугацаанд (Монголын цагаар) Дорнод аймаг Петрочайна Дачин Тамсаг ХХК-н үйлдвэрийн баазын удирдлагын төвд ирж сонгон шалгаруулалтын бичиг баримтыг худалдан авна. Тендерийн баримт бичиг худалдан авахдаа хуулийн этгээдийн гэрчилгээ (хэрэв хуулийн этгээд өөрөө худалдан авч байгаа бол иргэний үнэмлэхний эх хувийг авчрах) эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч бол хуулийн этгээдийн итгэмжлэлийн эх хувийг авчрах шаардлагатай. (Итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг төлөөлөгч нь иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргах ба иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт байж болно).
3.2. Тендерийн баримт бичгийн үнэ: Нэг багцын үнэ 200 ам.доллар бөгөөд борлуулсны дараа буцаахгүй (анхаарах: зөвхөн бэлэн мөнгөөр төлнө)
4. Урьдчилсан шалгаруулалтад тэнцэх
4.1. Тендерт оролцогчдыг тендер зарлагч тал урьдчилсан шалгаруулалтанд оролцуулна.
Хугацаа: 2026 оны 10-р сарын 6-өөс 2026 оны 10-р сарын 7-ны өдрийн 15:00 цаг хүртэл.
Байршил: Монгол Улс, Дорнод аймаг, Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн 19, 21-р талбай.
4.2. Тендерт оролцогч нь 2009 оны 1-р сарын 1-ний өдрөөс хойш үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад хууль ёсны дагуу бүртгэгдсэн 2 болон түүнээс дээш тооны задгай олборлолтын машинтай, тус бүртээ 1 эсвэл түүнээс дээш цистерн машинтай байх шаардлагатай. Газар дээр нь очиж задгай олборлолтын машин, цистерн машины бүртгэлийн гэрчилгээний эх хувийг шалгана.
4.3. Тендер зарлагч нь урьдчилсан шалгаруулалтад тэнцэсний дараа урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн батламж гаргана. Тендерт оролцох машины тоо нь урьдчилсан шалгаруулалтаар батлагдсан тоотой тохирч байх ёстой бөгөөд илүү гарсан тохиолдолд нээлтийн үеэр хүлээн зөвшөөрөхгүй.
5. Тендерийн материал хураалгах хугацаа болон тендер эхлэх хугацаа
5.1 Тендерийн материал хүлээн авч эхлэх хугацаа: 2026 оны 10 сарын 16-ний 8 цаг 00 минут
5.2 Тендерийн материал хүлээж авах хугацаа дуусгах болон тендерийн нээлт эхлэх хугацаа: 2026 оны 10 сарын 16-ний өдрийн 10 цаг 00 минут
5.3 Тендер материал хураалгах газар болон тендер нээх байршил: Монгол улс Дорнод аймаг Петрочайна Дачин Тамсаг ХХК Удирдлагын төв. Тендерт оролцогч талын төлөөлөгч тендерийн тус удаагийн тендерийн үйл ажиллагаанд оролцоно.
5.4 Тендерийн материалыг Хятад, Англи хэл дээр бичнэ.
5.5 Хугацаанаасаа хоцорсон эсвэл удирдлагын төвд ирж хураалгаагүй тендерийн бичиг баримтыг тендер зарлагч тал хүлээж авахгүй.
6. Зарыг түгээх хэвлэл мэдээлэл
Энэ удаагийн сонгон шалгаруулалтын зарыг дараах сонин болон Монгол Улс Дорнод аймгийн “www.Dornodmedia.mn”-аар нэгэн зэрэг гаргана.
Холбоо барих хэлбэр:
Сонгол шалгаруулалт зарлагч: Петрочайна Дачин Тамсаг ХХК
Холбоо барих хүн: Б.Энхчимэг
Холбоо барих утасны дугаар: 00976 80086995
E-mail: datamodtg@gmail.com
DORNODMEDIA.MN