Хятадын цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтцийн нийт тоо 24.2 саяас давжээ

2026 оны 9-р сарын 24 өдөр

9 дүгээр сарын 23-нд Хятадын Эрчим хүчний газраас 2026 оны 8 дугаар сарын байдлаарх улсын хэмжээнд байгаа цахилгаан автомашин цэнэглэх байгууламжийн талаарх мэдээллийг нийтэлжээ.

Улсын хэмжээнд цэнэглэх байгууламжийн хяналт, мониторингийн үйлчилгээний платформын мэдээллээр 2026 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар Хятадын цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтцийн нийт тоо 24 сая 223 мянгад хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 39.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Үүний дотор нийтийн цэнэглэх байгууламжийн тоо 5 сая 160 мянгад хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 19.5 хувиар нэмэгджээ. Тэдгээрийн нийт нэрлэсэн хүчин чадал 262 сая киловатт хүрсэн бөгөөд нэг цэнэглэгчийн дундаж хүчин чадал ойролцоогоор 50.69 киловатт байна.

Харин хувийн цэнэглэх байгууламжийн тоо 19 сая 63 мянгад хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 46.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Хувийн цэнэглэх байгууламжид шинээр холбогдсон цахилгаан эрчим хүчний хэрэглээний нийт хүчин чадал 163 сая киловольт-ампер хүрсэн байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 2
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313