Саяхан Тяньжиньд болсон "Олон улсын уул уурхайн бага хурал-2026"-ын үеэр "Ухаалаг ашигт малтмалын хайгуул" болон "Ухаалаг геологийн зураглал"-ын системийг Хятад улс дэлхий нийтэд албан ёсоор анх танилцууллаа. Хиймэл оюун ухааныг ашигласнаар геологийн судалгааны ажлын үйл явцыг цогцоор нь өөрчилж, ашигт малтмалын хайгуулын салбарт технологийн шинэ хандлагыг авчирлаа.
"Ухаалаг ашигт малтмалын хайгуул" систем нь ашигт малтмалын хайгуулын салбар дахь өгөгдөл, мэдлэг, алгоритм, загвар болон багаж хэрэгслийн менежменттэй холбоотой саад бэрхшээлийг арилгаж, эх сурвалжаас бүрдсэн геологийн шинжлэх ухааны өгөгдлийг автоматаар цуглуулж нэгтгэх, ашигт малтмалжилттай холбоотой гол мэдээллийг ухаалгаар тайлбарлан ялгах, хайгуулын ирээдүйтэй бүсүүдийг хурдан тодорхойлох, ашигт малтмалын нөөцийг үр ашигтайгаар тооцоолох замаар анхдагч өгөгдөл олборлохоос эхлээд эцсийн үр дүнг гаргах хүртэлх ажлын бүх үе шатыг бие даан гүйцэтгэдэг. Түүнчлэн мэргэжлийн түвшний газрын зургийг бөөнөөр нь боловсруулж, үнэлгээний тайланг автоматаар бэлтгэх боломжтой.
Одоогоор "Ухаалаг ашигт малтмалын хайгуул" системийг Төвөд, Шиньжян, Фүжянь, Шаньдүн, Өвөр Монгол зэрэг 10 гаруй муж, өөртөө засах орны зуу гаруй төсөлд өргөн хүрээтэй туршиж байна.
Мөн "Ухаалаг геологийн зураглал" систем нь Хөхнуур, Төвөд, Шиньжян, Фүжянь зэрэг нутагт 1:50000-ны масштабтай газрын зургийн зуу орчим хуудсан дээр туршигдсан бөгөөд Марокко, Саудын Араб, Лаос зэрэг улсад өргөнөөр ашиглаж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN