МУ-н Ерөнхийлөгч "Эрдэнэбүрэн" усан цахилгаан станцын төслийн үйл явцтай танилцав

2026 оны 9-р сарын 14 өдөр

9-р сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Эрдэнэбүрэн" усан цахилгаан станцын төслийн үйл явцтай танилцав. Танилцах үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Цао Ли, зөвлөх Лю Жинжи, Хятадын Цахилгаан эрчим хүчний барилга угсралтын группийн Евразийн бүс нутгийн төвийн дэд захирал Тан Шяофэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Б.Найдалаа, Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран нарын албаны хүмүүс дагалдав.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төслийн талбайд төслийн удирдлагын танилцуулгыг сонсож, Хятадын Цахилгаан эрчим хүчний барилга угсралтын группийн ажилтнуудын хичээл зүтгэлд талархал илэрхийлэв. Тэрбээр холбогдох байгууллагуудын уялдаа холбоог эрчимжүүлж, усан цахилгаан станцын төслийг товлосон хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо. Мөн "Эрдэнэбүрэн" усан цахилгаан станц ашиглалтад орсноор Монголын баруун бүсийн аймгууд импортын цахилгаан эрчим хүчнээс хараат байдлаас гарах бөгөөд Монгол, Хятадын өндөр чанартай хамтын ажиллагаа, гүн гүнзгий найрамдлын нэгэн чухал үе шат болно гэдгийг онцлов.
Сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Цао Ли хэлэхдээ, Хятадын тал Монголын талтай хамтран хүчин чармайлт гаргаж, хоёр орны төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлэн, стратегийн харилцан итгэлцэл болон бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. Мөн усан цахилгаан станцын төслийг “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-ыг Монгол Улсын “Алсын хараа-2050”-тай уялдуулах үлгэр жишээ төсөл болгон хэрэгжүүлж, цэвэр эрчим хүчийг орон нутгийн иргэдийн амьдрал, хөгжилд үр өгөөжтэй хүргэхийн зэрэгцээ Монголын ногоон, нүүрстөрөгч багатай эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц өгөхийг зорьж байна гэв.
"Эрдэнэбүрэн" усан цахилгаан станц нь Монгол Улсын баруун хэсэгт орших Ховд аймагт байрладаг бөгөөд төслийн бүтээн байгуулалтыг Хятадын Цахилгаан эрчим хүчний барилга угсралтын групп гүйцэтгэж байна. Тус төсөлд Хятадын талын хөнгөлөлттэй зээлийг ашиглаж байгаа бөгөөд суурилагдсан хүчин чадал нь 90 мегаватт аж. 

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 10
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313