2026 оны Хятадын Олон улсын үйлчилгээ худалдааны үзэсгэлэн Бээжин хотноо нээлтээ хийлээ

2026 оны 9-р сарын 10 өдөр

2026 оны Хятадын Олон улсын үйлчилгээ худалдааны үзэсгэлэн (CIFTIS) 9-нд Бээжин хотын Шөү Ган Юань паркад нээлтээ хийж, таван өдрийн турш үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэн нь “Дэлхийн үйлчилгээ, харилцан хүртээмж” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд үндсэн үзэсгэлэн болон есөн төрөлжсөн үзэсгэлэн гаргаж, 90 улс орон болон бүс нутаг, олон улсын байгууллага оролцож байна.
Үзэсгэлэнгийн үеэр 190 гаруй форум, хэлэлцээ, сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулж, 230 гаруй шинэ бүтээгдэхүүн, шинэ үр дүнг танилцуулах бөгөөд үүний 100 гаруй нь анх удаа танилцуулагдах юм. Мөн энэ жил анх удаа “Гадаад зах зээлд гарах үйлчилгээний танилцуулгын бүс”-ийг байгуулж, аж ахуйн нэгжүүд гадаадын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх болно.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн хүндэт зочин улсаар Норвеги улс оролцож, далай тэнгисийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбарын үйл ажиллагаа, ололт амжилтаа танилцуулан сурталчлах болно.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 13
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313