Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XVI форум Хөх хотод боллоо

2026 оны 9-р сарын 9 өдөр

9-р сарын 8-нд Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо болон Монголын сэтгүүлчдийн холбоо хамтран, ӨМӨЗО-ны засгийн газрын мэдээллийн албаас хариуцан зохион байгууллаа. Энэ удаагийн форум “Хэвлэл мэдээллийн хариуцлага: Хоёр улс орны ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх” сэдвээр болсон бөгөөд Хятад, Монгол хоёр орны сэтгүүл зүйн салбарын 120 гаруй зочин төлөөлөгчид оролцож, 14 төлөөлөгч илтгэл тавьж санал бодлоо хуваалцлаа. Мөн хоёр улс орны холбогдох орон нутаг болон хэд хэдэн хэвлэл мэдээллийн салбарынхан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Оролцсон зочид төлөөлөгчид хэвлэл мэдээлэл нь улс орнуудын харилцааг холбох гүүр, ард түмнийг ойртуулах чухал холбоос мөн гэдэгт санал нэгдэв. Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд бодитой, үнэн зөв, бүрэн гэдэг зарчмыг баримталж, харилцан солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад-Монголын найрамдал нөхөрлөлийн түүхийг сайн өгүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг тасралтгүй дэмжиж, Хятад, Монголын найрамдлыг хамтдаа хамгаалж, Хятад, Монголын хувь заяаны хамтын цогцыг бүрдүүлэхэд олон нийтийн эерэг орчин бүрдүүлэх ёстой гэж үзэв.
 Мэдээлсэнээр Хятад,Монголын сэтгүүл зүйн форум 2010 онд байгуулагдсанаас хойш хоёр орны сэтгүүл зүйн салбарын солилцоо, хамтын ажиллагаанд, брэнд платформ болсон байна. 
Эх сурвалж: https://content-static.cctvnews.cctv.com, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 15
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313