2026 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалт болохтой холбоотойгоор есдүгээр сарын 1-нд "CMG Air Channel ШХАБ-ын сэдэвт шоу"-ны анхны нислэг Бээжингээс дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч хот болох Киргизийн нийслэл Бишкек рүү хөөрлөө.
Энэхүү шоуг China Media Group болон China Southern Airlines хамтран зохион байгуулжээ.
"CMG Air Channel ШХАБ-ын сэдэвт шоу" нь China Southern Airlines-ын 155 чиглэлийн нислэгийн нисэх онгоцны үзвэр үйлчилгээний систем дээр ШХАБ-ын 15 гишүүн орны хэлээр бэлтгэсэн ХТРТ-ийн "Цонхны гаднах цэнхэр гараг", "Хятадын гар урлал: Роботын үйлдвэрлэл" зэрэг 20 орчим өндөр чанартай нэвтрүүлэг цацагдаж, жуулчдын хүртээл болгосон байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN