Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнгөрсөн оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байсан бол энэ онд хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих юм. Хүүхэд хэдий чинээ нийгмийн амьдралд идэвх оролцоотой, бүх талын мэдлэг мэдээлэлтэй байна тэр хэрээр өөрийгөө болон ойр тойрныхноо хамгаалж чадна гэж тэд үзэж байгаа юм. Тус газраас зорилтот жилийн хүрээнд 10 ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Хөгжсөн хүүхэд хамгаалагдана” Зүүн бүсийн хүүхдийн чуулга уулзалт, “Нарны хүүхдүүд” Дорнод, Хэнтий аймгийн сурагч солилцоо, “Халхгол тойрон” гурван үеийн аяллыг зохион байгуулах гэхчлэн томоохон 10 ажил багтжээ.