ГХЯ: Хятад улс Балбад гурав дахь ээлжийн тусламж илгээлээ

2026 оны 9-р сарын 4 өдөр

9 дүгээр сарын 3-нд БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Балбад үзүүлэх тусламжийн талаар мэдээлэв.
Тэрбээр хэлэхдээ, Хятадаас Балбад үзүүлэх гурав дахь ээлжийн яаралтай тусламжийн барааг энэ өглөө илгээлээ. Тусламжийн хүрээнд майхан, хөнжил, шарил хадгалах төхөөрөмж, эмнэлгийн хамгаалалтын хувцас, хиймэл дагуулын холбооны төхөөрөмж зэрэг багтжээ. Мөн генетикийн шинжилгээний мэргэжилтнүүд хамт очсон байна.
Үүнээс гадна Хятадын Төвөдийн Өөртөө Засах Орноос Балбад хоёр түр гүүрийг яаралтай тусламжаар олгож, Хятадын Улаан загалмай нийгэмлэг, Хятадын Хөдөө орон нутгийн хөгжлийн сан зэрэг байгууллагаас аврах ажиллагааны хэрэгсэл хандивлажээ. Балба дахь Хятад иргэдийн холбоо болон Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд ч тусламж, дэмжлэг үзүүлж байна. Хятадын тал цаашид Балбын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн яаралтай тусламж үзүүлж, олон улсын аврах ажиллагааны хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.
Гамшиг болсноос хойш Хятадын цаг уур, усны нөөцийн холбогдох байгууллагууд Балбын талтай нягт хамтран ажиллаж, хяналт шинжилгээний мэдээллээ харилцан хуваалцан, гамшгийн эсрэг хамтран ажилласаар байна.
Балбын тал Хятад улс гамшгийн үеэр мөр зэрэгцэн ажиллаж, аврах ажиллагаанд нь чухал дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, энэ нь Хятад, Балбын “агуу хөршийн найрамдал”-ыг харуулж байна гэжээ.
Хятадын тал цаашид холбогдох салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, Балбын гамшгийн үеийн аврах, хариу арга хэмжээ авах чадавхыг дэмжихэд шаардлагатай туслалцааг үргэлжлүүлэн үзүүлнэ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 21
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313