Ши Жиньпин Египетийн Каирын олон улсын нисэх буудалд хэлэх үгээ бичгээр тараав

2026 оны 9-р сарын 2 өдөр

Хятад, Египет улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Абдель Фаттах ас-Сиси ерөнхийлөгчийн урилгаар Арабын Бүгд Найрамдах Египет Улсад төрийн айлчлал хийхээр ирж байгаадаа туйлын баяртай байна. Арван жилийн өмнө би Египет улсад айлчилж, олон сайхан дурсамж үлдсэн билээ. Өнөөдөр энэхүү эртний баялаг соёл иргэншлийг тээсэн энэ нутагт дахин хөл тавьж, дотно сайхан мэдрэмж төрж байна. Хятадын Засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс найрсаг Египетийн Засгийн газар, Египетийн ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хятад, Египет улс аль аль нь эртний соёл иргэншилтэй улс бөгөөд уламжлалт найрамдал нь олон мянган жилийн турш үргэлжилж, цаг хугацааны шалгуурыг даван улам бэхжсээр ирсэн юм. 1956 онд Египет улс Араб болон Африкийн орнуудаас БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны улс болсон. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд олон улс, бүс нутгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамааран хоёр улс ямагт эрх тэгш, харилцан итгэлцэж, найрсаг харилцан суралцаж, эв санаагаа нэгтгэн харилцан тусалж, хамтын ажиллагаагаар харилцан ашиг хүртсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд миний бие Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиситэй хамтран Хятад, Египетийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд чиглүүлж ирлээ. Хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл бат бэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүн арвин, олон талт хамтын ажиллагаа нягт, үр нөлөөтэй хөгжиж, хөгжиж буй орнуудын найрсаг харилцаа, эв нэгдэлтэй хамтын ажиллагааны үлгэр жишээ болжээ. Өнөөдөр олон улс, бүс нутгийн нөхцөл байдал эмх замбараагүй байдалтай сүлэлдэж, төрөл бүрийн сорилт бэрхшээл ар араасаа гарч байна. Хятад, Египет улс дэлхийн Өмнөдийн чухал гишүүдийн хувьд жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, олон улсын шударга ёс, эрх тэгш байдлыг хамтдаа хамгаалан, өргөн олон хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахад шинэ хувь нэмэр оруулах ёстой.
Энэ удаагийн айлчлалын үеэр би Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиситэй Хятад, Египетийн харилцаа, бүх талын хамтын ажиллагаа болон хоёр талын хамтран анхаарч буй олон улс, бүс нутгийн асуудлаар гүнзгий санал солилцож, Хятад, Египетийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийн ирээдүйн төлөвлөгөөг хамтдаа зурна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар энэхүү айлчлал заавал арвин үр дүнд хүрч, Хятад, Египетийн найрамдлын түүхэнд шинэ хуудсыг бичнэ гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 9
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313