Орон нутгийн цагаар 8 дугаар сарын 31-ний үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2026 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр Бишкек хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзлаа.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон хөрш орнууд. Энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан туслалцах, харилцан ашигтай хамтран ажиллах нь хоёр орны харилцааны гол чиглэл, үндсэн өнгө юм. Хятадын тал Хятад Монголын харилцааг хөрш орнуудтай харилцах дипломат бодлогын чухал байр сууринд тавьж, Монголын талтай хамт стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ эрч хүч сэлбэж, Хятад Монголын хувь заяаны цогц нэгдлийг байгуулах үйл явцыг урагшлуулна гэв.
Ши Жиньпин мөн хоёр тал Хятад Монголын харилцааны хөгжлийн улс төрийн үндэс суурийг бэхжүүлж, бие биеийнхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэн, үндсэн ашиг сонирхол болон чухал асуудлаар харилцан дэмжих ёстойг онцлов.
Хятадын тал Монголын талтай хөгжлийн стратегиа уялдуулж, худалдаа, дэд бүтцийн холболт, эрчим хүч, ашигт малтмал зэрэг уламжлалт хамтын ажиллагааг ахиулан, ногоон ашигт малтмал, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг шинээр хөгжиж буй салбарын хамтын ажиллагааны боломжийг бүрэн ашиглаж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгон, улс орноо шинэчлэх хөгжлийн замд гар нийлэн урагшлахад бэлэн байна гэв. Мөн Монголын тал Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг бодитоор хамгаалахыг хүсэв.Түүнчлэн хоёр тал олон талт хүрээнд зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг хамтран даван туулах ёстойг онцоллоо.
У.Хүрэлсүх хэлэхдээ, Монгол, Хятад хоёр орон бол найрсаг хөрш орнууд. Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамааран хоёр улс харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэж, сайн хөршийн найрсаг харилцааг үргэлж хадгалж ирсэн. Хятадын хөгжлийн үйл явц нь хөрш орнуудад томоохон боломж олгож, Ази болон дэлхийн хөгжлийг урагшлуулж байна гэв.
Хятадтай найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг У.Хүрэлсүх тэмдэглээд, Монголын тал Хятадын талтай улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, ногоон эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэж илэрхийллээ.
Монголын тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталдаг бөгөөд Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг, Шиньжян, Төвөд, Хонконгтой холбоотой асуудлууд нь бүгд Хятадын дотоод хэрэг.
Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн дөрвөн том санаачилга болон хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулах үзэл баримтлал нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих, дэлхий нийтийн сорилтыг даван туулахад чухал ач холбогдолтойг тэмдэглээд, Монголын тал Хятадын талтай хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна гэжээ Уулзалтад Цай Чи, Ван И болон бусад албаны хүмүүс оролцов.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN