БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2026 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож, Киргизстанд төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан Хятадын Медиа Групп (CMG)-ийн бэлтгэн найруулсан"Ши Жиньпиний дуртай эшлэлүүд" нэвтрүүлгийн олон хэл дээрх хувилбарын нээлтийн ёслол 8-р сарын 30-нд Киргизстаны нийслэл Бишкек хотод боллоо.

Хятадын Медиа Группийн захирал Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ, өнгөрсөн есдүгээр сард болсон "ШХАБ+" дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин дарга дэлхийн засаглалын талаар санаачилга дэвшүүлж, "бид соёл иргэншлийн хоорондын солилцоо, харилцан суралцахыг үргэлжлүүлэн дэмжиж, олон янзын түүх, соёл, нийгмийн тогтолцоо, хөгжлийн үе шаттай орнуудын хооронд энх тайван, эв найрамдалтай, найрсаг зэрэгцэн орших гайхалтай хуудсыг бичих ёстой" гэж онцолсон юм. "Ши Жиньпиний дуртай эшлэлүүд" нэвтрүүлгийг ШХАБ-ын орнуудын голлох хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж буй нь ШХАБ-ын төрийн тэргүүнүүдийн тохиролцсон зөвшилцлийг хэрэгжүүлж, эдгээр улс орнуудын хооронд гүн гүнзгий нөхөрлөл, харилцан итгэлцлийг бэхжүүлж, солилцоог өргөжүүлж байгаагийн тод жишээ юм гэжээ.
"Ши Жиньпиний дуртай эшлэлүүд" нэвтрүүлгийн олон хэлний хувилбар нь эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн инноваци, экологийн соёл иргэншил, нийгмийн амьдрал, ард иргэдийн сайн сайхан байдал зэрэг сэдэвт төвлөрчээ. Тус нэвтрүүлэгт дарга Ши Жиньпиний чухал илтгэл, өгүүлэл, яриандаа эш татсан Хятадын эртний судар, сонгодог бүтээлүүдийн алдартай эшлэлүүдийг нарийвчлан сонгон авч, Ши Жиньпиний улс орныг удирдах үзэл санааны гүн гүнзгий түүх, соёлын үндсийг ШХАБ-ын орнуудын үзэгчдэд ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр тайлбарлан хүргэнэ. Мөн дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд Хятадын хуримтлуулсан үнэ цэнтэй туршлагыг бүрэн харуулах юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN