Хятадын Олон улсын дижитал хэвлэлийн XVI экспо нээгдлээ

2026 оны 8-р сарын 28 өдөр

Өнөөдөр “Дижитал инновацаар ирээдүйг бүтээж, оюун ухаанаар шинэ замыг нээе” уриан дор Хятадын Олон улсын дижитал хэвлэлийн XVI экспо Шаньдүн мужийн Жинань хотод нээгдлээ. Үзэсгэлэн гурван өдөр үргэлжилнэ.
Хятадын 20 муж, өөртөө засах орон, төв засгийн шууд харъяа хот төлөөлөгчдийн багаа зохион байгуулан оролцож байгаа бол олон улсын хэмжээнд Грек, Кени зэрэг 30 орчим улс, бүс нутгийн хэвлэлийн байгууллага, салбарын холбоод оролцож байна. Дотоод, гадаадын нийт 500 орчим байгууллага үзэсгэлэнд оролцжээ.
Үзэсгэлэнгийн үеэр Хятадын Хэвлэл мэдээлэл, хэвлэлийн судалгааны хүрээлэн “2025-2026 оны Хятадын дижитал хэвлэлийн салбарын жилийн тайлан”-г нийтэллээ. Тайланд дурдсанаар, 2025 онд Хятадын дижитал хэвлэлийн салбарын нийт хэмжээ 1 их наяд 879 тэрбум 933 сая юаньд хүрч, өмнөх оноос 7.51 хувиар өссөн бөгөөд өсөлтийн таатай хандлагаа хадгалжээ. Уламжлалт ном, сонин, сэтгүүлийн дижиталчлалаас олох орлого тогтвортой нэмэгдэж, дижитал хэвлэлийн шинэ салбарууд хурдацтай өссөн байна. Интернет сурталчилгаа, онлайн тоглоом, цахим боловсрол, дижитал хөгжим эхний дөрвөн байраа хадгалжээ.
“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд дижитал хэвлэлийн салбарын нийт хэмжээ 2021 оны 1 их наяд 276 тэрбум 264 сая юаниас 2025 онд 1 их наяд 879 тэрбум 933 сая юань болж өсжээ. Таван жилийн нийт өсөлт хоёр оронтой тоонд хүрсэн байна.
2025 оноос хойш Хятадын дижитал хэвлэлийн салбар чанартай хөгжлийн чиглэлээр тасралтгүй урагшилж, хөгжлийн хөдөлгөгч хүчээ хадгалсаар байна. Дижитал болон ухаалаг технологи нь үйлдвэрлэлийн үйл явц, хэлбэр, үйлчилгээний загвар, салбарын экосистемийг шинэчлэн өөрчилж, олон чиглэлд хөгжлийн шинэ онцлог бий болж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313