4000 метрийн өндөрт амжилттай цахилгаан үйлдвэрлэв

2026 оны 8-р сарын 25 өдөр

Хятадын S4000 агаарт хөвөгч салхин цахилгаан үүсгүүр 4000 метрийн өндөрт амжилттай цахилгаан үйлдвэрлэв
Хятадын зохион бүтээсэн S4000 агаарт хөвөгч салхин цахилгаан үүсгүүрийн системийг саяхан тус улсын баруун хойд нутгийн туршилтын баазад туршжээ. Туршилтаар уг системийг хөөргөх, агаарт тогтвортой байрлуулах, цахилгаан үйлдвэрлэх болон аюулгүй буулган хураах гээд бүх үйлдлийг амжилттай биелүүлсэн байна. Энэ нь агаарт хөвөгч салхин цахилгаан үүсгүүрийн систем 4000 метрийн өндөрт цахилгаан үйлдвэрлэсэн дэлхийн анхны тохиолдол болжээ.
Аварга том агаарын хөлөгтэй төстэй S4000 систем нь 67 метр урт, 40 метр өргөн, 23 метр өндөр. Уг системийг гели ашиглан хөөргөж, далайн түвшнээс дээш 4000 метрт хүргэж, салхин эрчим хүчнээс цахилгаан гаргадаг байна.
Уг системийг Хятадын ихэнх бүс нутагт байрлуулан ашиглах боломжтойгоос гадна үндсэн цахилгаан сүлжээнд холбож, цөл, өндөрлөг болон арлын бүс нутгийг эрчим хүчээр хангахад ашиглаж болно. Системийн ашиглалтын хугацаа 20 жил байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313