Энэ онд Хятадын гадаад худалдаа импорт, экспортын хувьд тэнцвэртэй өсөлтөө хадгалж байна

2026 оны 8-р сарын 24 өдөр

Энэ онд Хятадын гадаад худалдаа импорт, экспортын хувьд тэнцвэртэй өсөлтөө хадгалж байна. Импортын өсөлт экспортын өсөлтөөс таван сар дараалан давлаа. Хятад улс дэлхийн нийлүүлэлтийн талд “супер худалдагч” төдийгүй эрэлтийн талд “супер худалдан авагч” болж байна. 

Энэ оны эхний долоон сард Хятадын импорт өмнөх оны мөн үеэс 22 хувиар өсөж, импортын өсөлт экспортын өсөлтөөс таван сар дараалан давсан байна. Эхний хагас жилд Хятадын импорт 10.74 их наяд юаньд хүрч, түүхэнд анх удаа мөн үеийн үзүүлэлтээр 10 их наяд юанийг давжээ. Хятад улс 63 улсад тэг тарифын бодлого хэрэгжүүлж, тарифын нийт түвшнийг 7.3 хувь хүртэл бууруулаад байна.

Хятад улс 80 орчим улс, бүс нутгийн экспортын гол зах зээл бөгөөд 17 жил дараалан дэлхийн хоёр дахь том импортын зах зээл байсаар ирсэн. Импортын хэмжээ жилд дунджаар 5.1 хувиар өсөж байна.

Энэ оны 5-р сарын 1-нээс Хятад улс дипломат харилцаатай Африкийн 53 улсад бүх төрлийн бараа бүтээгдэхүүнд тэг тарифын бодлогыг бүрэн хэрэгжүүлж эхэлсэн. Бодлого хэрэгжиж эхлээд гурван сар гаруйн хугацаанд Африкийн чанартай, онцлог бүтээгдэхүүнүүд тэг тарифын бодлогын үр шимийг хүртэн Хятадын зах зээлд хурдацтай нэвтэрч байна. 5-р сарын 1-нээс хойш Африкаас импортолсон авокадогийн хэмжээ 1.3 дахин, алимны импорт 89.6 хувь, жүржийн импорт 27.9 хувиар тус тус өсжээ.

Энэ оны эхний долоон сард Шэньжэний гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 3.42 их наяд юаньд хүрч, түүхэн дэх мөн үеийн хамгийн өндөр үзүүлэлтийг шинэчилжээ. Үүний дотор импорт нь гадаад худалдааны өсөлтийг дэмжих гол хүчин зүйл болсон байна. Эхний долоон сард Шэньжэнь 1.28 их наяд юанийн цахилгаан механикийн бүтээгдэхүүн импортолсон нь 53 хувиар огцом өсөж, нийт импортын 77.7 хувийг эзэлжээ.

Бүтээгдэхүүний төрлөөр нь авч үзвэл, эхний долоон сард Шэньжэний электрон эд ангийн импорт 765.18 тэрбум юаньд хүрч, 51.2 хувиар өссөн байна. Компьютерын эд ангийн импорт 355.26 тэрбум юаньд хүрч, 92.9 хувиар нэмэгджээ. Олон улсын байгууллагуудын үзэж буйгаар, Хятадын асар том зах зээлийн импортын идэвх нэмэгдэж байгаа нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой ажиллагаа, дэлхийн худалдааны өсөлтөд хүчтэй түлхэц болж байна гэлээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 12
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313