Манай аймагт энэ онд хоёр цэцэрлэг, гурван сургуулийн барилгын ажил эхлэх юм. Мөн Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил эхэлнэ гэж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс мэдээллээ. Нийгмийн эрүүл мэндийн төв ашиглалтад орсноор иргэд өвчилснийхөө дараа биш урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд тогтмол хамрагддаг болох сайн талтай гэж үзэж байна. Мөн өнгөрсөн онд барилгын ажил нь эхэлсэн “Хүний хөгжлийн төв” ашиглалтад орохоос гадна аймгийн музей, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв болон сумдад спорт заал, соёлын төвүүд баригдаж, бүтээн байгуулалтын жил болох нь.