8-р сарын 20-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хакаинде Хичилемад цахилгаан утас илгээж, түүнийг Замби улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, сүүлийн жилүүдэд бид хоёр уудаа уулзаж, Хятад, Замбийн харилцааны хөгжлийг хамтдаа удирдан чиглүүлсэн билээ, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, олон талт үйл хэрэгт нягт зохицуулалттай хамтран ажиллаж ирсэн юм гэв. Миний бие Хятад, Замбийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд Хакаинде Хичилема ерөнхийлөгчтэй хамтаа хичээн зүтгэж, Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний чуулга уулзалтын үр дүнг хэрэгжүүлж, уламжлалт найрамдлаа хөгжүүлж, тууштай харилцан дэмжиж, харилцан ашигтай хамтын ажиллагааны түвшнийг тасралтгүй дээшлүүлж, Хятад Замбийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг удирдан чиглүүлж тасралтгүй шинэ шатанд ахиулж, хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тусыг бүтээхэд бэлэн байна гэж Ши Жиньпин мөн тэмдэглэв.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN