357 оюутан тэтгэлгийн урилгаа авлаа

2026 оны 8-р сарын 20 өдөр

8-р сарын 20-ны өдөр БНХАУ-ын ЭСЯ-нд 2026-2027 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг болон ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын тэтгэлгийн урилга гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.
Монгол улсын Боловсролын сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, БНХАУ-ын Элчин сайдын яамны Харилцаа, хамтын ажиллагааны зөвлөх Ли Жь нар арга хэмжээнд оролцож тэтгэлэгт тэнцсэн оюутнуудад урилгыг нь гардууллаа.
БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли арга хэмжээний үеэр хэлэхдээ, Боловсролын салбар дахь солилцоо хамтын ажиллагаа нь Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцааны чухал холбоос билээ. 1986 оноос Монгол оюутнуудыг хүлээн авч эхэлснээс хойшхи 40 жилийн хугацаанд Монгол улсын 10,788 суралцагч БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагджээ. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын тэтгэлэг 2005 оноос хэрэгжиж эхэлснээс хойшхи 21 жилийн хугацаанд Монголын 2,500 оюутныг тэтгэлэгт хамруулсан байна. Бэлтгэл курс болон хэлний бэлтгэл зэрэг төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүдийг хамруулбал жил бүр Монголын 4,000 орчим залуус Хятад улсад суралцахаар зорин очиж байна. Тэтгэлэг авсан оюутнуудад та бүхэн Эрдэм номд шамдан суралцаж, хоёр орны найрамдалд хувь нэмэр оруулагч болохыг хүсэж байна гэлээ. Монгол улсын Боловсролын сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ, Эн тэргүүнд Монголын мянга мянган залууст хүсэл мөрөөдлөө биелүүлэх сайхан боломжийг олгож буй Хятадын засгийн газар, Хятадын ард түмэн, ӨМӨЗО, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны хамт олонд талархал дэвшүүлье. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ гэдэг сайхан үгийг тэтгэлэг авсан залуустаа зориулж, хичээл сурлагын өндөр амжилт хүсье гэлээ.
Ойлгосноор энэ жилд нийт 97 оюутан БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцэж, 260 оюутан ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын тэтгэлэг авсан байна. Тэтгэлэг авсан суралцагчдын дийлэнх буюу 260 гаруй нь бакалаврын зэрэгт, бусад нь ахисан төвшинд суралцах юм байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл,Чен Юй

  • Туяа
  • 12
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313