БНХАУ-ын Засгийн газрын яаралтай хүмүүнлэгийн тусламж Колумбид хүрчээ

2026 оны 8-р сарын 19 өдөр

Орон нутгийн цагаар 18-ны өдрийн үд дунд БНХАУ-ын Засгийн газраас Колумбид олгож буй газар хөдлөлтийн гамшгийн яаралтай хүмүүнлэгийн тусламжийн бараа материал тус улсын нийслэл Богота хотын Эль-Дорадо олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирлээ. БНХАУ-аас Колумбид суугаа Элчин сайд Жү Жинян Колумбын Үндэсний гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Гадаад хэргийн яам болон орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчидтэй хамтран нисэх онгоцны буудалд тусламжийн бараа материал хүлээн авах ёслол зохион байгуулав.
Колумбын Үндэсний гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга Давид Сантьяго Тамайо тухайн өдөр видео мэндчилгээ дэвшүүлж, энэхүү тусламж нь Колумбын хүнд нөхцөлд Хятадын Засгийн газар болон ард түмнээс үзүүлж буй дэмжлэгийг илэрхийлж байна. Колумбын тал орон нутгийн засаг захиргаа болон аврах байгууллагуудтай хамтран тусламжийн бараа материалыг хуваарилах ажлыг зохион байгуулна гэв.
Мэдээлснээр, тусламжийн бараа материалд цахилгаан үүсгүүр, цэвэр усны машин, халдваргүйжүүлэх төхөөрөмж, нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлгийн төхөөрөмж, майхан, хөнжил зэрэг гамшгийн үед нэн шаардлагатай хэрэгслүүд багтсан бөгөөд нийт жин нь ойролцоогоор 80 тонн байна.
Колумбын баруун хэсэгт орон нутгийн цагаар 10-ны өдөр 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хүний амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөд ихээхэн хохирол учирсан. Үүнээс гадна БНХАУ-ын Засгийн газар Колумбын талд яаралтай бэлэн мөнгөний тусламж үзүүлж, гамшгийн аврах ажиллагаа болон гамшгийн дараах сэргээн босголтыг дэмжихээр шийдвэрлээд байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл,Чен Юй

  • Туяа
  • 17
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313