Ши Жиньпин Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоатай хэлэлцээ хийв

2026 оны 8-р сарын 18 өдөр

8 дугаар сарын 18-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд төрийн айлчлал хийхээр БНХАУ-д төрийн айчлал хийж буй Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоатай хэлэлцээ хийлээ.
Ши Жиньпин энэ жил Хятад, Эквадор хоёр орон хоорондоо иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулсны 10 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятадын тал ямагт стратегийн өндөрлөг, алсын хараасаар Хятад Эквадорын харилцааг авч үзэж, Эквадорын талтай хамтдаа хүчин чармайлт гаргаж, хоёр талын харилцааг тасралтгүй шинэ шатанд ахиулж, хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тус бүтээхэд бэлэн байна гэв.Хятад Эквадор хоёр тал улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй том чухал асуудал дээр үргэлжлүүлэн харилцан ойлголцож, харилцан дэмжих хэрэгтэй. Эквадорын тал өөрийн улс орныхоо байдалд тохирсон хөгжлийн замналаа сүвэгчлэхийг Хятадын тал хүндэтгэж, дэмжихийн зэрэгцээ хоёр орны засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам хоорондын зэрэг олон салбарын харилцаа солилцоогоо нягтруулж, төр улсын засаглалын туршлага солилцоогоо эрчимжүүлж, тус тусын орны орчин үеийн шинэчлэлийг биелүүлэх замд гар нийлэн урагшлахад бэлэн байна. Хятад Эквадорын харилцаа багц олон шинэ ахицад хүрсэн нь хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээрээс бий болсон үр өгөөж, түүнчлэн Хятад улсын асар том цар хүрээтэй зах зээлийн боломжийг харуулсан юм. Хоёр тал хөгжлийн стратегийн холболтоо бэхжүүлж, "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулах хамтын ажиллагааны төлөвлөлтөө хэрэгжүүлж, эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагаагаа сайтар хэрэгжүүлж, дижитал эдийн засаг, ногоон хөгжил, шинэ эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхтэй хайн сүвэгчилж, чөлөөт худалдааны хэлэлцээрийн боломжийг үргэлжлүүлэн нээж, чөлөөт худалдааны ашиг тусыг илүү олон компани нэгжүүд болон хэрэглэгчдэд хүртээх ёстой. Эквадорын талтай эмчилгээ эрүүл мэнд, ядуурлыг бууруулах, гамшгаас сэргийлэн гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлж, Эквадор улсын хөгжлийг дэмжихэд Хятадын тал бэлэн байна. Хоёр тал боловсрол, соёл, залуучууд, спорт болон орон нутгийн солилцоогоо нэмэгдүүлж, хүмүүсийн ирж очих солилцоонд тус дөхөм үзүүлж, хоёр орны найрамдлыг нэмэгдүүлэх ёстой гэж Ши Жиньпин онцоллоо. Даниэль Нобоа тэмдэглэхдээ, Хятад улс бол Эквадорын чухал түнш, анд найз, Ши Жиньпин дарга бол агуу удирдагч юм. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр Эквадор Хятадын харилцаа шинэ шатанд орж, хоёр орны ард түмэнд үнэн бодитой ашиг тусыг авчирсан юм. Хятадын талтай улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлэхэд Эквадорын тал бэлэн байгаа бөгөөд Хятадын тал бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг дэмжиж, Хятадын талын Тайвань асуудлаарх байр суурийг хүндэтгэнэ. Хятад улс хоорондын хамтын ажиллагаагаа Эквадорын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд хоёр талын эдийн засаг худалдаа, банк санхүү, уул уурхай, нөхөн сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан технологи, соёл зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад улсад гаргах экспортоо өргөтгөхөд бэлэн байгаа бөгөөд Хятадын компаниудыг Эквадорт очиж хөрөнгө оруулан үйлс босгож, Эквадорын тал ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулж, улс орноо хөгжүүлэхэд туслан дэмжихийг урьж байна гэв.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл,Чен Юй

  • Туяа
  • 4
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313