Хятадын коммунистуудын оюун санааны өвийн тогтолцоо:
Одоогоос 90 жилийн өмнө өвсөн шаахай өмссөн хэсэг залуус цаст уулсыг давж, намагт талыг туулан, амь өрссөн 25 мянган газрын Их аян замыг амжилттай туулжээ. “Улс орон, үндэстний эрх ашиг бүх юмнаас дээгүүр байж, шударга үйл хэрэг заавал ялна” гэсэн итгэл үнэмшил тэднийг зоригжуулж байжээ. Үүнийг хятадууд “Их аян замын аугаа үзэл санаа” хэмээн нэрлэдэг.
Энэхүү үзэл санааны эх ундаргыг 1921 онд Хятадын Коммунист Нам байгуулагдахдаа дэвшүүлсэн “Хятадын ард түмэнд аз жаргал авчрах” анхны зорилгоос ойлгож болно.
Түүнээс хойших бараг зуун жилийн хугацаанд бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэл, ядуурлыг бууруулах тэмцэл, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын төлөөх үйл явцад Хятад улс ийм оюун санааны хүчийг дахин дахин бадруулж иржээ. 2021 онд Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойгоор эдгээр үзэл санааг системтэй нэгтгэн, “Хятадын коммунистуудын оюун санааны тогтолцоо” хэмээх цогц ойлголтыг бүрдүүлсэн юм. Энэ нь салангид, хийсвэр бэлгэдлүүд бус, харин улс орон хүнд бэрх цаг үе бүрд ард түмнээ нэгтгэн нягтруулж, урагшлан хөгжихөд түлхэц өгсөн оюун санааны хүч билээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN