Нийт 900 сая тонноос давсан нүүрстөрөгчийн ялгаруулалтын эрх арилжжээ

2026 оны 8-р сарын 13 өдөр

Хятадын Экологи, байгаль орчны яамны сайд Хуан Рүньчю 8 дугаар сарын 13-нд Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан “15-р таван жилийн төлөвлөгөөний эхлэлийг амжилттай тавьж байна” сэдэвт цуврал хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, энэ он гарснаас хойш Хятадын экологийн орчны чанар тасралтгүй сайжирч, гол үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжирсан гэжээ.

1-7 дугаар сард улсын хэмжээнд агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын (PM2.5) дундаж агууламж өмнөх оны мөн үеэс нэг шоо метр тутамд 1.8 микрограммаар буюу 6.2 хувиар буурчээ. Агаарын чанар сайн, харьцангуй сайн байсан өдрүүдийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 3.9 нэгж хувиар өссөн байна. Гадаргын усны I-III ангиллын усны чанарын шаардлага хангасан хэсгийн эзлэх хувь 86.5 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.4 нэгж хувиар нэмэгджээ.

7 дугаар сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд нүүрстөрөгчийн ялгаруулалтын эрхийн арилжааны зах зээлд нийт 930 сая тонноос давсан хэмжээний арилжаа хийгдсэн байна. Энэ нь салбаруудын нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бага зардлаар бууруулахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ногоон, нүүрстөрөгч багатай шилжилтийг эрчимтэй ахиулж байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313