Хятадын Үндэсний эрчим хүчний газар өчигдөр буюу 11-нд “Хятадын устөрөгчийн эрчим хүчний хөгжлийн тайлан (2026)”-г нийтэлжээ. Тайланд дурдсанаар, энэ оны зургаадугаар сарын байдлаар Хятадад усыг электролизод оруулах аргыг голлон ашигладаг, ашиглалтад орсон болон баригдаж буй сэргээгдэх эрчим хүчээр устөрөгч үйлдвэрлэх төслүүдийн жилийн нийт хүчин чадал 1.4 сая тонноос давж, устөрөгчийн эрчим хүчний салбарын хөгжилд ахиц гарсан байна.
Одоогоор Хятадын устөрөгчийн эрчим хүчний дэд бүтцийн бүтээн байгуулалт тогтвортой ахиж байна. Зургаадугаар сарын байдлаар улсын хэмжээнд устөрөгч цэнэглэх 620 орчим станц барьж байгуулсан бөгөөд ашиглалтад орсон цэвэр устөрөгч дамжуулах хоолойн нийт урт 350 километрээс давжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл
DORNODMEDIA.MN