Хятадын анхны 100 тонн даац бүхий уул уурхайн тээврийн жолоочгүй цахилгаан машин ашиглалтад орлоо

2026 оны 8-р сарын 11 өдөр

Саяхан Хятадын анхны 100 тонн даац бүхий уул уурхайн тээврийн цэвэр цахилгаан, хоёр чиглэлтэй, жолоочгүй машин болох AT150 машиныг Үндэсний эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацын Өвөр Монголын SPIC компанийн Өмнөд нүүрсний ил уурхайд ашиглалтад орууллаа. 136 тонн даацтай энэхүү тээврийн хэрэгсэл нь цэвэр цахилгаан хөдөлгүүр, хоёр чиглэлтэй ажиллагаа, жолоочгүй чадавхи гэсэн гурван томоохон технологийн нээлтийг нэгтгэжээ. Ил уурхайд нүүрс, чулуулгийн тээвэрлэлтийг голчлон хийдэг энэхүү машин нь томоохон хэмжээний ил уурхайн хүнд даацын тээврийн хэрэгслийн өндөр зэрэглэлийн, ухаалаг, ногоон өөрчлөлтийн бас нэгэн шинэ үе шатыг нээсэн юм. Умард нутгийн уул уурхайн бүсийн эрс тэс уур амьсгалын бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд судалгааны баг өргөн температурт батерейны дасан зохицох технологийг хөгжүүлснээр энэхүү тээврийн хэрэгсэл нь Хятадад хагас хатуу төлөвт батерейгаар тоноглогдсон анхны тээврийн хэрэгсэл бөгөөд 3.4MW, 900V хэт хурдан цэнэглэлтийг дэмжиж, -30°C-аас 50°C хүртэлх хэт хүнд нөхцөлд тогтвортой ажиллагааг хангаж, улмаар хүйтэн болон халуун орчинд найдвартай ажиллагааг хангадаг юм байна. Тухайн газрын тооцооллоор, нэгж бүтээгдэхүүн тутамд зарцуулах эрчим хүчний зардал нь ижил жинтэй уламжлалт дизель ачааны машинаас 65% бага бөгөөд эрчим хүч хэмнэх замаар эдийн засгийн хувьд ихээхэн ашиг тустай болохыг харууллаа. Тээврийн хэрэгсэл нь модульчлагдсан цэнэглэлт болон батерей солих системийг ашигладаг бөгөөд бүрэн цэнэглэлтээр дор хаяж 6 цагийн турш ажиллах боломжтой. Тоног төхөөрөмжийн бэлэн байдлын түвшин 85%-иас давж, ил уурхайн өндөр эрчимтэй, өдрийн турш үйлдвэрлэлийн хэрэгцээг үр дүнтэй хангаж чадна. Энэ нь дизель түлшний хэрэглээг бууруулж, нүүрстөрөгчийн давхар исэл, азотын исэл зэрэг бохирдуулагч бодисын ялгарлыг бууруулж, ил нүүрсний уурхайд түлшээр ажилладаг том тээврийн хэрэгслийн чулуужсан түлшний хэрэглээний өндөр байгаа бэрхшээлийг үр дүнтэй шийдвэрлэж байна. Ухаалаг аюулгүй байдлын хувьд уг тээврийн хэрэгсэл нь Хятадын анхны хоёр чиглэлтэй жолоочгүй шийдвэр гаргах системд тулгуурлан автомат ачих, бие даасан жолоодлого, нарийвчилсан буулгах, саад бэрхшээлээс зайлсхийх, автомат зогсоол хүртэл бүрэн хаалттай, жолоочгүй үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ нь жолооч нарыг хүнд хэцүү ажлын орчноос чөлөөлөөд зогсохгүй хүний алдаа, үйл ажиллагааны зөрчилтэй холбоотой эрсдэлийг үр дүнтэй бууруулахын тулд бүх үйл явцад стандартчилагдсан ухаалаг тооцооллыг ашиглаж, тоног төхөөрөмжийн менежментийн зүгээс уурхайн дотоод аюулгүй байдлын түвшинг илэрхий дээшлүүлсэн юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 2
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313