Хятадын Гаалийн ерөнхий газраас 8-р сарын 7-нд гаргасан мэдээллээс харахад Хятад улсын гадаад худалдаа оны эхний хагасаас хойш сайн өсөлтийн эрчээ хадгалсаар байгаа бөгөөд 7-р сард нийт импорт, экспорт 4.66 их наяд юаньд хүрч, дараалан тав дахь сардаа 4 их наяд юанийг давж, өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар өссөн байна. Экспорт 17.8 хувиар өссөн бол импорт 21.2 хувиар өсжээ.
Нийт өсөлтийн хувьд эхний долоон сарын байдлаар импорт, экспортын нийт хэмжээ 30.13 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 17.3 хувиар өссөн байна. Үүнд экспорт 17.44 их наяд юаньд хүрч, 14 хувиар, импорт 12.69 их наяд юаньд хүрч, 22 хувиар өсжээ. Цахилгаан механик бүтээгдэхүүний экспорт сайн өсөлтийн эрчээ хадгалсаар байна. Эхний долоон сарын байдлаар Хятад улс 11.12 их наяд юанийн цахилгаан механик бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 21.2 хувиар өсөж, нийт экспортын 63.8 хувийг бүрдүүлжээ. Эдгээрээс цахилгаан тээврийн хэрэгсэл, литийн батерей зэрэг ногоон болон бага нүүрстөрөгчийн бүтээгдэхүүний экспорт тус тус 71.2, 35.8 хувиар өссөн бол 3D хэвлэгч, аж үйлдвэрийн робот, хөлөг онгоцны экспорт тус тус 1.1 дахин, 13.2, 32.7 хувиар өссөн байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN