Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн гол түлхүүр нь яагаад шинжлэх ухаан, технологийн шинэчлэл вэ?

2026 оны 8-р сарын 6 өдөр

Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн гол тулгуур нь шинжлэх ухаан, технологийн шинэчлэл юм. “15 дугаар таван жилийн төлөвлөгөө” хэрэгжих хугацаа нь шинжлэх ухаан, технологийн хүчирхэг гүрэн байгуулах шийдвэрлэх чухал үе шат юм. Энэ он гарснаас хойш “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний эхлэлийг амжилттай тавихад чиглэн, Ши Жиньпин дарга шинжлэх ухаан, технологийн инновацын талаар хэд хэдэн томоохон шийдвэр, зохицуулалт хийж, өндөр түвшний шинжлэх ухаан, технологийн бие даасан хөгжлийг эрчимтэй ахиулж байна.

Гурван “анхны” онцлох үйл явдал шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг тодотгов


     2035 он гэхэд шинжлэх ухаан, технологийн өндөр түвшний бие даасан хөгжлийг хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологийн хүчирхэг гүрэн байгуулах нь ХКН-ын XX их хурлаар тодорхойлсон стратегийн зорилт юм. Одоо энэ зорилтыг хэрэгжүүлэхэд ердөө есөн жил үлдээд байгаа бөгөөд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг урагшлуулахад шинжлэх ухаан, технологийн инновац гол дэмжлэг, хөдөлгөгч хүч болох шаардлагатай.
Шинэ гарааны жилд болсон ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны анхны хамтын сургалтын гол сэдэв нь ирээдүйн үйлдвэрлэлийн салбаруудыг урьдчилан төлөвлөж хөгжүүлэх асуудал байв. 
Мөн шинэ гарааны жилд Ерөнхий нарийн бичгийн даргын орон нутаг дахь анхны ажлын айлчлал шинжлэх ухаан, технологийн инновацын төвөөс эхэлсэн юм. Хоёрдугаар сарын 9-нд тэрээр Бээжингийн Ижуан дүүрэгт байрлах Үндэсний мэдээллийн технологийн инновацын аж үйлдвэрийн паркад ажиллаж, мэдээллийн технологийн инновацын хэрэглээтэй танилцаж, хиймэл оюун ухаан, робот зэрэг шинжлэх ухаан, технологийн ололтын үзэсгэлэнг нарийвчлан үзжээ.

Хоёр сарын дараа Шанхай хотод суурь судалгааг бэхжүүлэх асуудлаарх зөвлөгөөн болов. Энэ нь “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жилд ХКН-ын Төв Хорооноос шинжлэх ухаан, технологийн салбарт зохион байгуулсан хамгийн чухал анхны хурал байлаа.
Шинэ гарааны жилд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хамтын сургалт, орон нутгийн анхны айлчлал, мөн суурь судалгааны зөвлөгөөн гэсэн гурван “анхны” үйл явдал нь Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд шинжлэх ухаан, технологийн инновац ямар өндөр ач холбогдолтой болохыг, мөн улсын орчин үеийн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд ямар чухал байр суурь эзэлж байгааг тод томруун харууллаа.

      Шинжлэх ухаан, технологийн их хурал урагшлах дохио өгөв
7 дугаар сарын 8-нд “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жилд болсон шинжлэх ухаан, технологийн томоохон арга хэмжээ болох Улсын шинжлэх ухаан, технологийн шагнал гардуулах хурал, Хятадын Шинжлэх ухааны академи болон Инженерийн академийн академичдын хурал, Хятадын Шинжлэх ухаан, технологийн холбооны XI удаагийн Бүх Хятадын төлөөлөгчдийн их хурал Бээжин хотын Ардын их хурлын ордонд болов. Хятадын шинжлэх ухаан, технологийн салбарын шилдэг төлөөлөгчид нэгэн дор цугларч, энэхүү чухал арга хэмжээнд оролцлоо.
Хурлын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд шинжлэх ухаан, технологийн салбарын талаар Төв Хорооны гаргасан бүх шийдвэр, зохион байгуулалтыг бүрэн хэрэгжүүлэх талаар тодорхой шаардлага дэвшүүлж, шинэ аян замд шинжлэх ухаан, технологийн хүчирхэг гүрэн байгуулах буухиа тэмцээний хамгийн чухал үе шатыг амжилттай туулахад чухал чиглэл өглөө.
Тэрээр: “Шинжлэх ухаан, технологийн ажилтнууд бол социалист орчин үеийн хүчирхэг улс байгуулах чухал хүч мөн. Та бүхэн эх орондоо үйлчилж, ард түмэндээ үр өгөөжөө хүргэдэг сайхан уламжлалаа улам хөгжүүлж, шинжлэх ухаан, технологийн хүчирхэг гүрэн байгуулах үйл хэрэгт шинэ гавьяа байгуулна гэдэгт найдаж байна.” хэмээн онцлон тэмдэглэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга алсын хараатайгаар хөгжлийн чигийг тодорхойлж, “хэн ч хүрээгүй шинэ салбар”-ыг зоригтой нээж, “хамгийн хүнд сорилт”-ыг даван туулах эрдэм шинжилгээний ажилтнуудад итгэл, дэмжлэг үзүүлэн, шинжлэх ухаан, технологийн салбарт авьяастан олноор төрөн гарч, хүн бүр авьяасаа бүрэн дайчилж, чадвараа бүрэн ашиглах шинэ эрин үеийн уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэл өгч байна.

     “Шанхайн уулзалт” Хятадын нээлттэй үзэл, өргөн сэтгэлийг харууллаа
Олон улсын хүчтэй нөлөө, манлайлах чадавх нь шинжлэх ухаан, технологийн хүчирхэг гүрний тод илэрхийлэл юм. Дэлхийн шинжлэх ухаан, технологийн хөгжилд оролцогч, хувь нэмэр оруулагчаас анхдагч, манлайлагч болон хөгжсөн Хятад улс “даган хөгжих”, “зэрэгцэн хөгжих”-өөс “манлайлан хөгжих” шатанд шилжээд зогсохгүй, өөрийн хөгжилдөө төдийгүй дэлхийн хөгжилд ч бодит хувь нэмэр оруулж байна.
7 дугаар сарын 17-нд 2026 оны Дэлхийн хиймэл оюуны бага хурал болон Хиймэл оюуны дэлхийн засаглалын дээд түвшний хурал Шанхай хотод болов. Ерөнхий нарийн бичгийн дарга нээлтийн ёслолд оролцож, үндсэн илтгэл тавилаа.

Илтгэлдээ тэрээр дэлхийн хэмжээнд хиймэл оюун ухааны хөгжил, засаглалыг ахиулах талаарх Хятадын байр суурийг системтэйгээр тайлбарлаж, хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зөв хөгжүүлэх чиглэл, замыг тодорхойлов.
Тэрээр:“Хятадын талын үзэж буйгаар, бүх улс орон хүн төвтэй, сайн сайхны төлөө гэсэн үзэл баримтлалыг баримталж, хиймэл оюун ухааныг хамтын хөгжил цэцэглэлт, хамтын аюулгүй байдлыг хангах чухал хөдөлгөгч хүч болгон ашиглаж, шударга, зохистой дэлхийн хиймэл оюуны засаглалын тогтолцоог хамтдаа байгуулах ёстой” гэж онцлон тэмдэглэв.
Гол, суурь технологийн асуудлыг шийдвэрлэхээс эхлээд хиймэл оюун ухааны хөгжлийг түргэтгэх, суурь судалгааг бэхжүүлэхээс ирээдүйн үйлдвэрлэлийн салбаруудыг урьдчилан төлөвлөн хөгжүүлэх хүртэлх цогц бодлого нь өнгөрсөн туршлагаас авсан гүнзгий сургамж, ирээдүйг харсан алсын хараанд тулгуурлаж байна. “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жилд Ерөнхий нарийн бичгийн дарга цаг үеийн ерөнхий чиг хандлагыг үнэлж, урт хугацааны хөгжлийг төлөвлөн, шинэ эрин үеийн шинжлэх ухаан, технологийн ажлын талаар цуврал стратегийн томоохон зохион байгуулалт хийж, шинжлэх ухаан, технологийн хүчирхэг гүрэн байгуулах үйлсийг шинэ шатанд гаргалаа.

“Нөхцөл байдал биднийг урагшлахыг шаардаж байна, бас шахаж байна.” Ши Жиньпинээр төв болгосон Намын Төв Хорооны хүчтэй удирдлага дор Хятад улс 2035 он гэхэд шинжлэх ухаан, технологийн хүчирхэг гүрэн байгуулах зорилгын төлөө тууштай урагшилж, шинжлэх ухаан, технологийн инновацаар Хятадын маягийн орчин үеийн шинэчлэлийг бат бөх дэмжиж, манлайлан хөгжүүлэх болно.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 22
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313