Олон улсын хэвлэлүүд Хятадын хиймэл оюуны нээлттэй эхийн хөгжлийн чиглэлийг анхаарч байна

2026 оны 8-р сарын 4 өдөр

Сүүлийн үед Америкийн “Форчун” сэтгүүл, Их Британийн “Файнэншл Таймс”, Германы “Ди Цайт” долоо хоног тутмын хэвлэл зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын хиймэл оюуны салбарын хөгжлийн талаар мэдээлж, Хятадын компаниудын хөгжүүлсэн өндөр үзүүлэлттэй нээлттэй эхийн том хэлний загварууд дэлхийн зах зээлд улам бүр хүлээн зөвшөөрөгдөж байгааг онцолжээ.
Ассошиэйтед Пресс, Германы “Ди Цайт” долоо хоног тутмын цахим хэвлэлүүд саяхан Хятадын “Moonshot AI” компанийн танилцуулсан Kimi K3 шинэ хиймэл оюуны загварын талаар мэдээлж, уг загвар нь Америкийн дотоодын компаниудыг оролцуулсан олон орны хөгжүүлэгчдийн анхаарлыг татаж, өргөнөөр ашиглагдаж эхэлсэн гэжээ.
Хятадын хиймэл оюуны загваруудын эрчимтэй өсөлт нь Америкийн зарим технологийн аварга компанид дарамт болж байна. Америкийн OpenAI, Anthropic зэрэг хаалттай эхийн тэргүүлэх компаниуд АНУ-ын Засгийн газарт хүчтэй шахалт үзүүлж, холбогдох арга хэмжээ авахыг шаарджээ. Мөн Америкийн 179 компани хамтран Цагаан ордонд захидал илгээж, Америкийн гарааны компаниуд гадаадын нээлттэй эхийн загваруудыг ашиглахыг хориглох нь өрсөлдөөнийг боомилж буй хэрэг гэж мэдэгдсэн байна. Америкийн “Форчун” сэтгүүлийн цахим сэтгүүл Хятадын компаниуд хиймэл оюуны загваруудаа нээлттэй эхээр үнэ төлбөргүй нийтэлж байгааг онцолжээ. Мөн АНУ-ын бодлого улам бүр хамгаалалтын шинжтэй, урьдчилан таамаглахад бэрх болж байгаа энэ үед Хятадын загваруудын эрэлт цаашид улам өсөх төлөвтэй гэж дүгнэсэн байна.
Их Британийн “Файнэншл Таймс” сонин Хятад улс дэлхийн хиймэл оюуны хөгжлийн өөр нэгэн шинэ боломжийг санал болгож байна. Хятад улс нээлттэй эхийн загваруудаар дамжуулан хиймэл оюуныг өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэхээс гадна хөгжиж буй орнуудад зориулан хиймэл оюуны чиглэлээр хэдэн мянган сургалтын квот олгож, мөн Олон улсын хиймэл оюуны хэрэглээний хамтын ажиллагааны төв байгуулахаар төлөвлөж байна гэж онцолжээ. Тус сонин шинжээчдийн байр суурийг иш татан мэдээлэхдээ, Америкийн хаалттай эхийн загварууд нь өөрийн судалгаа, хөгжүүлэлтийн чадавх сул дэлхийн өмнөдийн ихэнх орны хэрэглэгчдийн хувьд хэт өндөр өртөгтэй, харин Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага нь Хятадын технологи болон нээлттэй эхийн загваруудыг дэлхийн өмнөдийн улс орнуудад түгээн дэлгэрүүлэх чухал платформ болж чадна гэсэн байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 7
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313