ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо 7-р сарын 30-ны үдээс хойш 27 дахь удаагийн хамтын судалгааны хуралдаанаа хийж, үндэсний батлан хамгаалах болон цэргийн орчин үеийн шинэчлэлийг чанартай ахиулах асуудлаар 27 дахь удаагийн хамтын сургалтаа зохион байгууллаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин дээрх хуралдааныг даргалах үеэр онцлохдоо, “15 дахь таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны удирдамжийг баримталж, Шинэ эриний хүчирхэг цэрэг армийн үзэл санааг тууштай гүнзгий хэрэгжүүлэх, улс төрийн удирдамжийг бэхжүүлж, инновацийн хөгжлийг гүнзгийрүүлж, үндэсний батлан хамгаалах болон цэрэг армийн орчин үеийн шинэчлэлийг өндөр чанартай урагшлуулж, Ардын Чөлөөлөх Армийн зуун жилийн зорилтыг цаг тухайд нь биелүүлэхийг баталгаажуулж, үндэсний батлан хамгаалах болон цэрэг армийн орчин үеийн шинэчлэлийг үндсэндээ биелүүлэхэд шийдвэрлэх ахиц дэвшил гаргаж, Хятад маягийн орчин үеийн ахиц дэвшлээр хүчирхэг орны бүтээн байгуулалт, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг бүх талаар урагшлуулахад стратегийн хүчтэй дэмжлэг үзүүлэх болно гэжээ. Энэ удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны хамтын сургалтыг Ардын чөлөөлөх армийн баяр (8-р сарын 1)-ын өмнөхөн зохион байгууллаа. Ши Жиньпин ХКН-ын Төв Хороо болон Цэргийн Төв Зөвлөлийн өмнөөс Ардын Чөлөөлөх Армийн бүх офицер, цэргүүд, Зэвсэгт цагдаагийн хүчний офицер, дайчид, зэвсэгт хүчний энгийн ажилтнууд, нөөцийн боловсон хүчин болон цэргийн албан хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Ши Жиньпин тайлбар, хэлэлцүүлгийг сонссоны дараа чухал үг хэлэв. Тэрээр тэмдэглэхдээ, үндэсний батлан хамгаалах болон цэргийн шинэчлэлийг өндөр чанартай ахиулах нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг урагшлуулах зайлшгүй шаардлага болно. Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш ХКН-ын Төв Хороо Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын стратегийн нөхцөл байдал болон дэлхийд урьд өмнө байгаагүй өөрчлөлтийг харгалзан үзэж, цэргийн хүчийг хөгжүүлэн бэхжүүлэхийг нам, улс орны үйл хэрэгийн чухал байранд тавьж, намаас цэрэг армийг удирдахыг тууштай баримтлан бэхжүүлж, шинэ эрин үед цэргийн хүчийг бэхжүүлэх намын зорилтыг тодорхой дэвшүүлж, үндэсний батлан хамгаалалт болон цэрэг армийн орчин үеийн шинэчлэлийн гурван үе шаттай шинэ стратегийг төлөвлөн хэрэгжүүлж, цэрэг армийн улс төрийн бүтээн байгуулалт, шинэчлэлээр дамжуулан армийг бэхжүүлэх, шинжлэх ухаан, технологийн тусламжтайгаар армийг бэхжүүлэх, авьяас чадвараар дамжуулан армийг бэхжүүлэх, хуулийн дагуу армийг удирдах зэргийг бүх талаар ахиулж, тулалдах, дайнд бэлтгэх, бүтээн байгуулахыг зэргээр өрнүүлэх болно. Хятад улсын цэрэг армийн орчин үеийн шинэчлэлийн түвшин болон байлдааны бодит чадавхи мэдэгдэхүйц сайжирч, хүчирхэг цэрэг армийн бүтээн байгуулалтын ажил түүхэн амжилтад хүрч, түүхэн өөрчлөлтийг авчирсан байна гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN