Хятадын Хөх мөрний анхны хурдны төмөр замын туннелийн барилгын ажил дууслаа

2026 оны 7-р сарын 27 өдөр

Сурвалжлагч Чүнчин-Гүйжөүгийн төмөр замын ХХК-аас мэдээлснээр, 24-нд туннелийн эцсийн малтлага дууссанаар Чүнчин-Шямэний хурдны төмөр замын Чүнчин дэх Цай-Юаньба Хөх мөрний төмөр замын туннелийн барилгын ажил амжилттай дуусч, Чүнчин-Шямэний хурдны төмөр замын бүх шугам ашиглалтад орох бат бөх суурийг тавьсан байна. Энэхүү туннел нь мөн Хятадад Хөх мөрнийг гаталж, бүрэн ашиглалтад орсон хурдны төмөр замын анхны туннел юм.
Чүнчин-Гүйжөүгийн төмөр замын ХХК-ийн Үлүн дэх командлалын газрын командлагч Ян Жы-Юнгийн хэлснээр, уг туннел нь Чүнчин хотын Юйжүн дүүрэг болон Нань ань дүүргийн хооронд байрлаж, нийт 11,942 метр урт, барилгын шугам нь хотын захиргааны зам, өндөр гүүр, төмөр замын дамжин өнгөрөх шугам, олон тооны орон сууцны барилгын цогцолбор, Хөх мөрний аялалын гол суваг болон Нань шань уулын доогуур өнгөрч, уулс, хот, гол мөрнийг гатлах тул барилгын нөхцөл байдал нарийн төвөгтэй, техникийн стандартын хувьд өндөр шаардлагатай байжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 6
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313