БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон Хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурлын нээлтийн үеэр хэлсэн гол илтгэлийн үзэл санааг хэрэгжүүлэх зорилгоор Хятадын Төв Радио Телевиз (CMG), Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороо, Төвийн Кибер орон зайн асуудал эрхэлсэн хороо, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулсан "2026 оны Хятадын AI их наадам" болон "Дэлхийн Оюунлаг Хамтын Ашгийн Платформ · AI өгөгдөл, хэрэглээний орчны хамтын ажиллагааны жагсаалт"-ын нээлтийн арга хэмжээ 7-р сарын 18-нд Шанхай хотноо болов.
Арга хэмжээнд Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Жинин оролцов. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын орлогч сайд, Хятадын Төв Радио Телевизийн ерөнхий захирал Шэнь Хайшюн, Шанхай хотын Намын хорооны байнгын гишүүн бөгөөд дэд дарга Чэнь Же нар үг хэлэв. Мөн Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хорооны орлогч дарга Хуан Ру, Шанхай хотын Намын хорооны байнгын гишүүн, Суртал ухуулгын газрын дарга Жао Жямин, Шанхай хотын Намын хорооны байнгын гишүүн, Намын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хуа Юань, Хятадын Төв Радио Телевизийн редакцын зөвлөлийн гишүүн Жөү Жэньхун, Төвийн Кибер орон зайн асуудал эрхэлсэн хорооны Сүлжээний мэдээлэл түгээх газрын дарга Шэнь Жүн зэрэг албаны хүШэнь Хайшюн хэлэхдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин хиймэл оюун ухааны хөгжлийн ерөнхий чиг хандлагыг гүнзгий танин мэдэрч, дэлхийн хиймэл оюун ухааны хөгжил, засаглалын цаашдын чиглэлийг тодорхойлсон чухал илтгэл тавьсан нь олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээний эерэг хариу, хүчтэй дэмжлэгийг хүлээсэн юм. Өнөөдөр Хятадын Төв Радио Телевиз Төвийн Кибер орон зайн асуудал эрхэлсэн хороо, Шанхай хотын Ардын засгийн газартай хамтран "2026 оны Хятадын AI их наадам"-ыг зохион байгуулж, хамтын ажиллагааны олон чухал үр дүнг танилцуулж байгаа нь Ши Жиньпиний чухал илтгэлийн үзэл санааг тууштай хэрэгжүүлж, хиймэл оюун ухааны хөгжил, засаглалын санаачилгыг өөрийн гарт авахын төлөөх бодит алхам мөн гэдгийг онцоллоо.
Шэнь Хайшюн цааш нь хэлэхдээ, өнөөдөр хиймэл оюун ухааны шинэ хувьсгал эрчимтэй өрнөж, дэлхийн улс орнууд ухаалаг технологийн хөгжлийн өрсөлдөөнд идэвхтэй оролцож байна. "2026 оны Хятадын AI их наадам" нь "AI хамтдаа" гэсэн сэдвийн хүрээнд Хятадын хиймэл оюун ухааны суурь судалгаа, технологийн дэвшил, аж үйлдвэрийн хэрэглээ зэрэг салбар дахь хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг цогцоор нь харуулах болно. Шанхай хот болон хамтын ажиллагааны түншүүдийн дэмжлэгтэйгээр Хятадын Төв Радио Телевиз Улсын Хөгжил, Шинэтгэлийн Хороотой хамтран "Дэлхийн Оюунлаг Хамтын Ашгийн Платформ"-ыг байгуулж, өндөр чанартай хиймэл оюун ухааны өгөгдлийн санг хэрэглээний экосистемтэй гүнзгий уялдуулан хөгжүүлэхийг дэмжинэ. Ингэснээр хиймэл оюун ухааны хэрэглээ, засаглалын "Хятадын жишиг"-ийг дэлхийд танилцуулж, Хятадын онцлогтой AI хөгжлийн замналыг олон улсад харуулан, Хятадын оюун ухаан дэлхийн улс орнуудад илүү үр өгөөжөө өгөхөд хувь нэмэр оруулах юм. Хятадын Төв Радио Телевиз түүхэн боломжийг ашиглан шинжлэх ухаан, технологийн дэвшил болон соёлын хөгжил цэцэглэлтийг уялдуулж, хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний сайн сайхны төлөө хөгжүүлэн, үр өгөөжийг нь хүн бүрт хүртээмжтэй болгох ирээдүйг хамтдаа бүтээнэ гэж мэдэгдлээ.
мүүс оролцлоо.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN