Ши Жиньпин илтгэл тавив

2026 оны 7-р сарын 17 өдөр

Ши Жиньпин 2026 оны Дэлхийн хиймэл оюуны бага хурал болон Хиймэл оюуны дэлхийн засаглалын дээд түвшний хурлын нээлтэд оролцож, үндсэн илтгэл тавив
7 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шанхай хотноо болсон 2026 оны Дэлхийн хиймэл оюуны бага хурал болон Хиймэл оюуны дэлхийн засаглалын дээд түвшний хурлын нээлтийн ёслолд оролцож, “Дэлхийн хиймэл оюуны шударга, зүй зохистой засаглалын тогтолцоог хамтдаа байгуулах нь” сэдвээр үндсэн илтгэл тавив.
Ши Жиньпин хиймэл оюун ухаан нь хөгжлийн асар их боломжийг авчирч буй ч аюулгүй байдал, ёс зүй, засаглал зэрэг олон сорилтыг дагуулж байгааг онцлов. Тэрээр нээлттэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг тууштай баримталж, аюулгүй, хяналттай хөгжлийг бэхжүүлэн, соёл иргэншлийн харилцан суралцах үйл явцыг ахиулж, дэлхийн засаглалыг боловсронгуй болгон, дэлхийн хиймэл оюуны шударга, зүй зохистой засаглалын тогтолцоог хамтдаа байгуулж, хиймэл оюуныг хүн төрөлхтний сайн сайхны төлөө илүү үр өгөөжтэй ашиглахыг уриалав.
Ши Жиньпин мөн Хятад улс “Хиймэл оюун+” санаачилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хиймэл оюуны засаглалын тогтолцоогоо улам боловсронгуй болгоно гэдгийг мэдэгдэв. Ирэх таван жилд хөгжиж буй орнуудын мэргэжилтнүүдэд зориулан хиймэл оюуны чиглэлийн сургалтын 5000 хүнийг хамруулж, олон улсын хиймэл оюуны хэрэглээний хамтын ажиллагааны хэд хэдэн төв байгуулан, цаг уурын ухаалаг сэрэмжлүүлгийн “Мазү” системийг 30 улсад нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа танилцууллаа.
Ши Жиньпин Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага Шанхай хотноо албан ёсоор байгуулагдсаныг зарлаж, энэ нь дэлхийн хиймэл оюуны хөгжил болон засаглалыг урагшлуулах чухал алхам болохыг онцлов. Хятадын тал бүх улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хиймэл оюуны хөгжлийн боломжийг хамтдаа ашиглан, эрсдэл сорилтыг хамтран даван туулж, хүн төрөлхтний илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Бага хурлын үеэр “2026 оны Дэлхийн хиймэл оюуны бага хурал болон Хиймэл оюуны дэлхийн засаглалын дээд түвшний хурлын даргын мэдэгдэл”-ийг нийтэлжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 18
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313