Ши Жиньпин Шанхайд ажиллав

2026 оны 7-р сарын 16 өдөр

Хятад улсын дарга Ши Жиньпин долдугаар сарын 15-нд Шанхай хотноо ажиллах үеэр онцлохдоо, хотын шинэчлэлийг чанартай хэрэгжүүлэх нь хотын орчин үеийн хөгжлийг урагшлуулах гол хүчин зүйл юм. "Хүн төвтэй хот" гэсэн үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлж, иргэдийн хэрэгцээ, санал бодол, үнэлэмжийг тогтмол сонссон байх ёстой. Хотын шинэчлэлийн ажлыг нямбай, бодит үр дүнтэйгээр хэрэгжүүлснээр оршин суугчдын ашиг тус, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмжийг тасралтгүй дээшлүүлэх болно гэжээ.
15-ны үдээс хойш Ши Жиньпин ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Шанхай хотын Намын Хорооны нарийн бичгийн дарга Чэнь Жинин, хотын дарга Гүн Жэн нарын хамт Хуанпу дүүргийн Баньсүн-юань гудамжийн оршин суугчдын хороололд очиж, нөхцөл байдалтай танилцлаа.
Ши Жиньпин хэлэхдээ, ХКН-ын Төв Хороо хотын хөгжлийн ажилд ихээхэн ач холбогдол өгч, шинэлэг, амьдрахад тохиромжтой, үзэсгэлэнтэй, уян хатан, соёл иргэншилтэй, ухаалаг орчин үеийн “ард түмний хот”-ыг байгуулах зорилт тавьж байна. Хотын хуучин орон сууцны хорооллыг шинэчлэх нь энэхүү зорилтын чухал хэсэг болно гэжээ.
Уг ажлыг ахиулахдаа хөгжлийн зөв үзэл баримтлалыг баримталж, иргэдийн санал бодол, яаралтай хэрэгцээнд анхаарлаа төвлөрүүлэн, бодитой, үр дүнтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатайг тэрээр онцолж, олон нийтэд хамгийн их тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж, иргэдийн сэтгэл ханамжийн байдлыг тасралтгүй дээшлүүлэх ёстой гэжээ.
Тэтгэвэрт гарсан оршин суугч Жү Гүөлигийн гэрт Ши Жиньпин зочлон, амьдрах орчныг нь нарийвчлан үзэж, нөхцөл байдалтай танилцлаа. Жү Гүөли Ши Жиньпин даргад өөрийн гэсэн гал тогоо, угаалгын өрөөтэй болсноор амьдрал нь илүү тав тухтай болсон тухай ярив. Үүнийг сонсоод Ши Жиньпин маш их баяртай байгаагаа илэрхийллээ.
Ши Жиньпин “ард түмний амьдралын жижиг зүйл бүр чухал” гэдгийг онцлоод, энгийн иргэдийн амьдрал нь зөвхөн айл өрхийн асуудал биш, харин улс орны хөгжлийн чухал асуудал юм гэдгийг тэмдэглэв. ХКН ард түмэнд үйлчилдэг. Ард иргэд аюулгүй, сэтгэл хангалуун амьдарч, сайхан амьдралыг цогцлоож чадвал нам, засгийн газар тайван байж чадна. Ахмад настнууд тэтгэвэрт гарсны дараах амьдралаа зөв зохицуулж, аз жаргалтай сайхан амьдралаа үргэлжлүүлэн бүтээнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Үүний дараа Ши Жиньпин хорооллын нам, иргэдийн үйлчилгээний төвд очиж, хүнсний ногоо, жимс жимсгэний хангамжтай танилцан, “Иргэдийн зочны өрөө”-нд оршин суугчдын төлөөлөл, дүүргийн болон олон нийтийн ажилтнуудтай дотно яриа өрнүүлэв.
 Ши Жиньпин хэлэхдээ, хороолол нь хотын засаглалын тогтолцооны үндсэн нэгж юм. Иймээс хорооллын засаглалын түвшнийг дээшлүүлж, нөөц боломж, үйлчилгээ, удирдлагын чадавхыг анхан шатанд хүргэхийн зэрэгцээ анхан шатны байгууллагуудын ачааллыг бууруулж, чадавхыг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн намын байгууллагын удирдлагыг улам бэхжүүлж, хорооллын намын байгууллагын удирдлага дор оршин суугчдын хороо, өмчлөгчдийн хороо, орон сууцны ашиглалт, үйлчилгээний байгууллагуудын уялдаа холбоотой ажиллах шинэ хэлбэрийг идэвхтэй эрэлхийлэх хэрэгтэй. Ингэснээр бүрэн цогц үйлчилгээтэй хороолол, иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн амьдралын орчныг бүрдүүлж, оршин суугчдад чин сэтгэлээсээ үйлчилж, бодит ажлыг хийж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх ёстой гэлээ.
Нөхцөл байдалтай танилцах үеэр Ши Жиньпин, одоо үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих чухал үе юм. Бүх бүс нутаг, холбогдох байгууллагууд аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хамгийн хүнд нөхцөлд бэлтгэлтэй байх зарчмыг баримтлан, хур тунадас, үерийн нөхцөл байдал, хар салхины явцыг цаг тухайд нь хянах шаардлагатай. Мөн эрсдэл, аюулыг урьдчилан илрүүлж, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил, онцгой байдлын аврах ажиллагаа, гамшгийн үеийн тусламжийг сайтар зохион байгуулж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалах хэрэгтэй гэж онцоллоо.
Эх сурвалж:  https://mongol.cri.cn,
 Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 15
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313