“Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын V ботийг Киргиз улсад танилцуулах арга хэмжээ Бишкект боллоо

2026 оны 7-р сарын 15 өдөр

“Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын V ботийг Киргиз улсад танилцуулах арга хэмжээ долоодугаар сарын 13-нд Бишкек хотноо боллоо. Оролцогчид Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцан энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй нь онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Тус бүтээлд Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн онол, практикийг системтэйгээр тайлбарлаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах үзэл баримтлалыг тусгасан бөгөөд Хятад, Киргизийн төр улсыг удирдах туршлага солилцох, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал жишиг болохыг онцоллоо.
Киргизийн Ерөнхийлөгч асан Роза Отунбаева хэлэхдээ, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах үзэл баримтлал болон “Бүс ба Зам”-ыг өндөр чанартай хамтран бүтээн байгуулах нь Киргизийн хөгжилд шинэ боломж авчирсан гэжээ.
Киргизийн Төрийн нарийн бичгийн дарга Койчиев хэлэхдээ, “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” бүтээлийг унших нь Хятадын хөгжлийн туршлагыг гүнзгий ойлгоход тустай бөгөөд бодит хамтын ажиллагаа, соёл иргэншлийн харилцан суралцах үйл явцыг ахиулахад чухал ач холбогдолтой гэжээ.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Пак Янфань хэлэхдээ, уг бүтээлд дэвшүүлсэн Хятад–Төв Азийн хувь заяаны хамтын нийгэмлэг, ШХАБ-ын хувь заяаны хамтын нийгэмлэгийн талаарх чухал үзэл санаа нь бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх чиглэлийг тодорхойлж өгсөн гэв.
Арга хэмжээний үеэр Хятадын талаас Киргизийн талд “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын III ботийн киргиз хэл дээрх хэвлэл болон V ботийн орос хэл дээрх хэвлэлийг гардуулан өглөө.
Мөн Хятад, Киргизийн эрдэмтэн судлаачид Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэл, “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах, дэлхийн засаглал зэрэг сэдвээр санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 13
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313