Шинэ барга баруун хошуунд адуун соёлын наадам зохион байгуулав

2026 оны 7-р сарын 13 өдөр

Хөвөн нүүх цагаан үүл хөх тэнгэрээ эмжээрлэж, хөхрөн ногоорох уул тал хүний сэтгэлийг баясгасан дэлгэрэх зуны 7-р сарын 5-ны өдөр, Шинэ барга баруун хошууны дөрөвдүгээр удаагийн Ардын наадам хөдөө тосгоны найр жич “Дөрөөнд өндийсөн Богдүүл дэмбэрэл ерөөлтэй улаан морь жил” Богдүүл сум болон “Салхин хурд” гал уяаны гуравдугаар удаагийн Адуун соёлын наадам өлзий баяр өргөн дэлгэр явагджээ.
Тус удаагийн Адуун соёлын найрт, их насны хурдан морины уралдаан, морь унаж адуу уургалах, явган адуу уургалах, эмнэгчдийн уралдааныг тохируулж, Шилийн гол аймаг, Баяннуур хот, Түнляо хот, Хянган аймаг, Монгол улс жич Хөлөнбуйр хотын малжих дөрвөн хошууны 200 гаруй уяачид, уургачид, эмнэгчид уралдаанд оролцож, бяр тэнхээ ур ухаанаа шалган, хурсан олонд эрийн шандсаа гайхуулж, адуучин эрийн жавхаагаа харуулав.
Адуун соёлын найрт Биет бус соёлын өвийн үзүүлэнгийн тойрогт эмээл, дөрөө, уурга зэрэг уламжлалт эдлэл хэрэгсэл, эсгий урлал, арьсан сийлмэл, мөнгөн чимэглэл, ману чулуун сийлмэл зэрэг онцлогт гар урлалын бүтээл дэлгэгдэн, Биет бус соёлын өвийн өвлөн уламжлагчаас урлан бүтээх бүх явцыг жуулчдад сонирхуулж, Биет бус соёлын өвийн ур мэргэжлийн өвөрмөц үнэр амтыг мэдрүүлжээ.
Тус удаагийн Адуун соёлын наадам нь Шинэ барга баруун хошууны ардын соёлын гүн агуулагдхууныг бүх талаар харуулж, монгол морины тэсвэр хатуужлыг амьдлагаар харуулсан байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 7
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313