Хятадад 369 сая хүн хилээр нэвтэрч, түүхэн дээд амжилт тогтоожээ

2026 оны 7-р сарын 10 өдөр

7-р сарын 10-нд Хятадын Үндэсний Цагаачлалын Захиргаа хэвлэлийн бага хурал хийж, 2026 оны эхний хагаст цагаачлалын менежментийн гол мэдээллийг гаргасан байна.
Оны эхний хагаст улс даяарх цагаачлалын менежментийн агентлагууд нийтдээ бараг 369 сая хүн хилээр орж гарсныг шалган бүртгэж, өмнөх оны мөн үеэс 10.8%-иар өсч, түүхэн шинэ дээд амжилт тогтоожээ. Үүнээс 176 сая нь эх газрын оршин суугчид, 147 сая нь Хонконг, Макао, Тайваний оршин суугчид, 45.906 сая нь гадаадын иргэд байсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс тус тус 10.7%, 8.1%, 20.6%-иар өссөн үзүүлэлт юм.
Хилээр орж ирсэн гадаадын иргэдийн тоо 22.914 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 20.4%-иар өсч, хурдацтай өсөлтийн чиг хандлагыг харуулсан байна. Үүнээс 17.815 сая нь визгүй зорчигч байсан бөгөөд энэ нь хилээр орж ирсэн нийт гадаадын иргэдийн 77.7%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 30.6%-иар өссөн байна.
Хилээр орж ирсэн гадаадын иргэдийн тоо хэмжээний жагсаалтын эхний арван оронд Өмнөд Солонгос, Орос, Малайз, Вьетнам, Тайланд, Сингапур, АНУ, Япон, Монгол, Австрали зэрэг улс багтаж, хилээр орж ирсэн нийт гадаадын иргэдийн 62%-ийг эзэлсэн байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 9
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313