Ши Жиньпин Шинжлэх ухаан технологийн их хуралд чухал үг хэлэв

2026 оны 7-р сарын 9 өдөр

7-р сарын 8-нд Хятадын Шинжлэх ухаан технологийн шагнал гардуулах үндэсний хурал, Хятадын Шинжлэх ухааны академийн 22 дахь удаагийн академичдын бага хурал, Хятадын Инженерийн академийн 18 дахь удаагийн академичдын бага хурал, Хятадын Шинжлэх ухаан технологийн холбооны 11 дэх удаагийн үндэсний их хурал Ардын Их Хурлын танхимд ёслол төгөлдөр боллоо.
ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож, шинжлэх ухаан, технологийн дээд шагналын эзэнд шагнал гардуулж, чухал үг хэлэв. Тэрээр "15 дахь таван жилийн төлөвлөгөө"-ний үе бол шинжлэх ухаан, технологийн тэргүүлэгч улсыг байгуулах чухал үе шат гэдгийг онцлоод, түүхэн боломжийг ашиглах, цаг үеийн сорилтуудыг даван туулах, шинжлэх ухаан, технологийн өндөр түвшний бие даасан байдал, өөрийгөө бэхжүүлэх эрч хүчийг баталгаажуулж, 2035 он гэхэд шинжлэх ухаан технологийн тэргүүний орон болох зорилтын дагуу тууштай урагшилж, шинжлэх ухаан технологийн инновацийн тусламжтайгаар Хятадын орчин үеийн хөгжлийг дэмжиж, удирдах шаардлагатай байгааг онцолжээ. 

Ли Чян хурлыг даргалж, Жао Лэжи, Ван Хунин, Цай Чи, Ли Ши нар арга хэмжээнд оролцсон бөгөөд Дин Шюэшян шагнан урамшуулах тухай шийдвэрийг зарласан байна. 

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 9
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313