Саяхан олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын Коммунист Намын засаглалын үзэл баримтлал нь хөгжиж буй орнуудад өөрсдийн үндэсний нөхцөлд тохирсон хөгжлийн замыг эрэлхийлэх болон дэлхийн засаглалд оролцоход үнэ цэнтэй туршлага өгч байгааг онцолсон байна.
Пакистаны “Дэйли Спэриор” сонины вэбсайт дахь нийтлэлд тэмдэглэснээр, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлын бодлого нь Хятадын хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн. Түүнчлэн ХКН нь бодит байдлаас үнэнийг эрэлхийлэх зарчмыг баримталснаар Хятадыг дэлхийн хоёр дахь том эдийн засаг, инновацийн чухал төв болгон хөгжүүлсэн бөгөөд 800 сая гаруй хүнийг ядуурлаас гаргасан нь дэлхийн ядуурлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулсан гэж дурдсан байна. Мөн Ши Шиньпиний удирдлага дор Хятад улс Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилга, Дэлхийн засаглалын санаачилгыг дэвшүүлж, олон улсын хамтын ажиллагаанд шинэ хөгжлийн чиг хандлага санал болгож буйг онцолжээ. Үүнээс гадна Хятад улс 5G, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг салбарт ахиц гаргаж, олон улсын зуучлалд оролцон энх тайвныг хамтын ажиллагаагаар хангахыг дэмжиж байгааг дурдсан байна.
Испанийн "Републик" мэдээллийн сайтын мэдээлснээр, Хятадын сүүлийн 70 гаруй жилийн эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийг гүнзгий судлах шаардлагатайг онцолжээ. 1952 оноос хойш Хятадын ДНБ ойролцоогоор 200 дахин өсөж, ард иргэдийн амьжиргааны түвшин мэдэгдэхүйц сайжирсан нь ХКН-ын бодлогын үр дүнд хүрсэнд оршино. Мөн нийгмийн тогтвортой байдал, ард иргэдийн сайн сайхныг чухалчилсан хөгжлийн загвар нь өөрийн хөгжлийн нөхцөлд тохирсон замыг хайж буй орнуудад чухал туршлага болж байгааг онцолжээ.
Нигерийн “Зе Сан” сонины цахим сайтын нийтэлсэн нийтлэлд, тогтолцоо бат бөх байдал, алсын хараатай удирдлага, хатуу засаглал болон нийгмийн эв нэгдэл нь Хятадын хөгжлийн түүхээс авах гол сургамжууд гэж дүгнэсэн байна. Мөн эдгээр туршлага нь тогтолцооны чадавхийг бэхжүүлэх, хөгжлийг түргэсгэхийг зорьж буй Нигерийн хувьд онцгой ач холбогдолтой гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN