Хятадын Нисэхийн аж үйлдвэрийн корпорацын мэдээлснээр, Хятадын анхны агаар мандлын орчны иж бүрэн судалгааны зориулалттай суурин далавчтай нисэх онгоц болох “Y-12F агаар мандлын иж бүрэн агаарын хэмжилт судалгааны нисэх онгоц” саяхан Харбин хотын Пинфан нисэх буудалд анхны нислэгээ амжилттай гүйцэтгэжээ.
Мэдээлснээр, энэхүү онгоц нь "Y-12F" загварын нисэх онгоцыг суурь платформ болгон ашиглаж, агаар мандлын тоосонцор, хийн төлөвт бохирдуулагч бодис, хүлэмжийн хий, мөн үүл ба усны физик-химийн шинж чанар зэрэг олон төрлийн бохирдуулагч бодисыг өндөр мэдрэмжтэй, гурван хэмжээсээр илрүүлэх хэрэгцээнд нийцүүлэн бүтээгдсэн байна. Үүний хүрээнд 60 гаруй төрлийн үүрэгт тоног төхөөрөмжийг нисэх онгоцонд их хэмжээгээр угсран нэгтгэх, шинэчлэн суурилуулах ажлыг гүйцэтгэснээр олон төрлийн бохирдуулагч бодис, хүлэмжийн хий, үүл ба усны үзүүлэлтүүдийг нэгтгэн агаараас хэмжилт судалгаа хийх хүчин чадалтай болжээ. Уг онгоцыг амжилттай бүтээсэн нь Хятад улсын бүс нутгийн агаарын бохирдлын хяналт шинжилгээнд босоо чиглэлийн чухал хэмжилт шинжилгээний хэрэгсэл хангасан юм.
Төслийн судалгааны багийн ахлагчийн танилцуулснаар, дараагийн шатанд тус загварын онгоц нийт 30 гаруй цагийн турш төлөөлөх бүс нутгуудад туршилтын нислэг хийж, адил бус өндөр болон орчны нөхцөлд бүх тоног төхөөрөмжийн ажиллагаа, гүйцэтгэлийг туршин баталгаажуулах ажээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN