105 жилийн хөгжлийн түүхэнд ХКН намын удирдлагыг тууштай хэрэгжүүлж, улам боловсронгуй болгох институцын тогтолцоо, үйл ажиллагааны механизмыг бүрдүүлэн, түүнийг улс орны засаглалын давуу тал болгон хөгжүүлжээ. Энэхүү тогтолцоо нь Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулахад орлуулшгүй үүрэг гүйцэтгэж байна.
Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг дэлхийн 41 улсын 11 мянга 521 иргэнийг хамруулан явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээс үзэхэд, Хятадын шинэ хэлбэрийн улс төрийн намын тогтолцоо нь улс төрийн тогтолцооны хөгжлийн шинэ хувилбарыг санал болгож, барууны улс төрийн намын тогтолцоонд илэрсэн олон сул талтай харьцуулахад өөрийн үндсэн давуу талаараа олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээний хүлээн зөвшөөрлийг хүлээжээ.
Ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавих нь ХКН-ын анхдагч зорилго хэвээр ирсэн бөгөөд энэ нь тодорхой хэсэг сонгогчдын ашиг сонирхлыг төлөөлдөг барууны улс төрийн намуудаас эрс ялгаатай болохыг судалгааны дүн харуулжээ.
Санал асуулгад хамрагдсан 41 улсын 30-ынх нь оролцогчид, ХКН нь нийт ард түмний язгуур эрх ашгийг төлөөлдөг учраас барууны улс төрийн намуудаас илүүтэйгээр улс орны нийтлэг болон урт хугацааны ашиг сонирхлыг хамгаалж чаддаг гэж үзсэн байна.
Үүний зэрэгцээ дэлхийн оролцогчдын 61.3 хувь нь барууны улс төрийн намууд зөвхөн тодорхой бүлгийн сонгогчдын эрх ашгийг төлөөлдөг тул богино хугацааны бодлого давамгайлах, нийгмийн хуваагдал үүсэхэд хүргэдэг гэж хариулжээ. Энэ байр суурийг Энэтхэг, Индонез, Пакистан, Өмнөд Африк, Нигерийн оролцогчдын 70 гаруй хувь дэмжсэн бол хөгжингүй орнуудаас Их Британи 62.5 хувь, Америк 61.5 хувийн үзүүлэлтээр хамгийн өндөр түвшинд үнэлсэн байна.
Судалгаанд мөн барууны улс төрийн намууд нам хоорондын өрсөлдөөн, сонгуулийн дарамтаас шалтгаалан тогтвортой, үр ашигтай шийдвэр гаргах механизм бүрдүүлэхэд хүндрэлтэй байдаг гэж дүгнэжээ.
Дэлхийн оролцогчдын 63.7 хувь нь барууны намуудын дотоод тэмцэл төрийн засаглалын тогтолцооны үр нөлөөг сулруулах эрсдэлтэй гэж үзсэн байна. Харин 58.5 хувь нь ХКН-ын удирдлага дор хэрэгждэг олон намын хамтын ажиллагаа, улс төрийн зөвлөлдөх тогтолцоо нь төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд илүү үр ашигтай бөгөөд барууны намуудын байнгын санал зөрөлдөөнөөс илүүтэйгээр улс орны засаглал болон олон нийтийн эрх ашигт нийцдэг гэж үнэлжээ.
Түүнчлэн дэлхийн оролцогчдын 43.5 хувь нь томоохон гэнэтийн нөхцөл байдал үүсэх үед ХКН илүү хурдан нэгдсэн ойлголцолд хүрч, нөөц хүчийг төвлөрүүлэн шуурхай зохион байгуулалт хийх чадвартай гэж үзсэн бол, барууны улс төрийн намыг сонгосон оролцогчид ердөө 17.9 хувь байв.
Хөгжлийн зорилгын тогтвортой байдлын талаар дэлхийн оролцогчдын 66.3 хувь нь ХКН улс төрийн бусад намууд болон намын бус хүмүүсийг нийтлэг зорилгын төлөө нэгтгэн ажиллуулж, улс орны хөгжлийн урт хугацааны стратегийн чиглэл, тогтвортой хүлээлтийг бүрдүүлж чаддаг гэж үзжээ.
Харин дэлхийн оролцогчдын 67.3 хувь нь барууны олон намын өрсөлдөөний тогтолцоонд сонгуулийн мөчлөг бүрийн дараа улсын хөгжлийн бодлого байнга өөрчлөгдөж, урт хугацааны төлөвлөлт дутагдах хандлагатай байдаг гэж хариулсан бөгөөд энэхүү байр суурь нь санал асуулгад хамрагдсан 41 улсын дийлэнх оролцогчдын дэмжлэгийг авсан байна.
Энэхүү санал асуулгыг Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг болон Хятадын Ардын Их Сургууль хамтран Шинэ эриний олон улсын харилцаа холбооны судалгааны хүрээлэнгээр дамжуулан зохион байгуулжээ. Судалгаанд дэлхийн 41 улсын 11 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд хөгжингүй орнууд болон "Дэлхийн Өмнөд"-ийн орнуудыг багтаасан байна. Оролцогчид нь 18 ба түүнээс дээш насны энгийн иргэд байсан бөгөөд түүврийн бүтэц нь улс орнуудын хүн амын нас, хүйсийн албан ёсны статистикийн харьцаатай нийцүүлэн сонгогджээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN