7-р сарын 1-ний өглөө Хонконгийн засаг захиргааны онцгой бүс Хонконг эх оронтойгоо нэгдсэний 29 жилийн ойд зориулсан төрийн далбаа мандуулах ёслол болон хүлээн авалт зохион байгуулжээ.
Өглөөний 8:00 цагт Төрийн далбаа мандуулах ёслол Хонконгийн Жиньзижинь талбайд болж, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Ли Жячао, Төв хорооноос Хонконгт суугаа холбогдох байгууллагуудын албан тушаалтан, нийгмийн олон салбарын зүтгэлтнүүд арга хэмжээнд оролцсон байна.
Далбаа мандуулах ёслолын дараа Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргаа Хонконгийн үзэсгэлэнгийн төвд 29 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт зохион байгуулав.
Мөн өглөө Төв хорооноос Хонконгт суугаа холбогдох байгууллагууд төрийн далбаа мандуулах ёслолыг зохион байгуулжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN