C909 зорчигч тээврийн онгоц Хятадын орон нутгийн агаарын тээврийн онгоцны 70 хувийг бүрдүүлжээ

2026 оны 6-р сарын 29 өдөр

Зургаадугаар сарын 28-нд Хятадын Арилжааны нисэх онгоцны корпорациас мэдээлснээр, дотооддоо бүтээсэн C909 зорчигч тээврийн онгоц арилжааны ашиглалтад орсноос хойш 10 жилийн хугацаанд нийт 186 онгоцыг хэрэглэгчдэд нийлүүлсэн нь Хятадын орон нутгийн агаарын тээврийн онгоцны 70 хувийг эзэлж, Хятадын орон нутгийн агаарын тээврийн зах зээлийн үндсэн загварын онгоц болон төлөвшжээ.
C909 онгоцны төслийг 2002 онд эхлүүлж, 2008 онд анхны туршилтын нислэгээ үйлдэж байсан юм. Хятадын бие даан зохион бүтээсэн 90 хүний суудалтай, дунд болон богино зайн турбофент хөдөлгүүртэй орон нутгийн зорчигч тээврийн энэхүү онгоц нь гол төлөв дунд, жижиг хотууд хооронд болон томоохон зангилаа нисэх буудлууд руу зорчигч тээвэрлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд C919 зэрэг үндсэн шугамын зорчигч тээврийн онгоцтой харилцан нөхөх байдлаар ашиглагддаг.
2016 онд C909 албан ёсоор арилжааны ашиглалтад орж, иргэний агаарын тээврийн зах зээлд нэвтэрсэн. Өнөөдрийн байдлаар тус онгоцыг 10 гаруй хэрэглэгчид нийт 186 ширхэг нийлүүлээд байна. C909 онгоц нь нийт 37 сая гаруй зорчигч тээвэрлэж, 860 гаруй агаарын чиглэл нээж, 180 гаруй хот руу нислэг үйлдэж байна. Мөн өдөрт дунджаар 500 гаруй нислэг үйлддэг болжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, 
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 4
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313