6-р сарын 23-ны өдөр 2026 оны “Бүс ба Зам” худалдаа, хөрөнгө оруулалтын форум Бээжин хотноо болов. Форумд оролцсон худалдаа, аж үйлдвэрийн холбоодын төлөөлөгчид “Бүс ба Зам”-ын хүрээнд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, ногоон хөгжил, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэх шаардлагатайг онцоллоо.
Форумын үеэр Хятад, Лаос, Их Британи, Малайз, Тайланд зэрэг орны худалдааны байгууллагын төлөөлөгчид “Бүс ба Зам” санаачилга нь дэлхийн хамгийн өргөн хүрээтэй, хамгийн нөлөө бүхий олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны платформ болсныг онцлон тэмдэглэлээ.
Мөн дөрөв дэх удаагийн Ханган нийлүүлэлтийн үзэсгэлэнд оролцогчдын бараг тал хувь нь “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтад оролцогч орнуудаас иржээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Хятад болон “Бүс ба Зам”-ын орнуудын бараа худалдааны нийт хэмжээ 8.28 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар өсөж, Хятадын нийт худалдааны 51 хувийг бүрдүүлсэн байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN