6-р сарын 24-ний өдөр ӨМӨЗО-ны Эмэгтэйчүүдийн Холбооны төлөөлөгчид Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны урилгаар Улаанбаатар хотод айлчилж байна.
Хятад, Монгол хоёр орны Эмэгтэйчүүдийн Холбооны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд олон салбарт эрчтэй хөгжиж, үр дүнтэй харилцан айлчлалыг байнга зохион байгуулж байна.
ӨМӨЗО-ны Эмэгтэйчүүдийн холбооны энэ удааны айлчлалд эмэгтэй бизнес эрхлэгч, эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эмч тус бүр 10 хүн хамрагдан, хамтын ажиллагааныхаа хүрээнд Улаанбаатар хотод бизнес уулзалт, эмэгтэйчүүд, хүүхдэд зориулсан үнэгүй үзлэг зохион байгууллаа.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN