БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзав

2026 оны 6-р сарын 24 өдөр

6-р сарын 23-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Далянь хотноо зохион байгуулагдаж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэр Монгол улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзалт хийв.
Ли Чян хэлэхдээ, Дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн стратегийн удирдлага дор Хятад, Монголын харилцаа хөгжлийн сайн эрч хүчээ хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагаа тасралтгүй шинэ ахиц дэвшил гаргаж, хоёр орны ард түмэнд бодит ашиг тусыг авчирсаар байна. Хятад, Монгол хоёр орон бол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд иж бүрэн стратегийн түншүүд юм. Хятад, Монголын харилцаа нь Хятад улсын хөрш зэргэлдээх дипломат харилцаанд чухал байр суурийг эзэлсээр ирсэн бөгөөд улс төрийн харилцан итгэлцлийг улам бэхжүүлэх, бие биенийхээ гол ашиг сонирхлыг тууштай дэмжих, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэх, энх тайван зэрэгцэн орших, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтран ажиллаж, хамтдаа хожих Хятад, Монголын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын төлөө хамтдаа зүтгэхэд бэлэн байна гэжээ.
Ли Чян, Хятад улс Монгол улстай хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, эдийн засгийн харилцан нөхөх давуу талыг ашиглан, хөдөө аж ахуйн худалдаа, нүүрс, эрдэс баялаг, ард түмний амьжиргаа зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хил дамнасан цахим худалдаа, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг шинэ бизнесийн ажиллагааг дэмжиж, хилийн боомт, төмөр зам, хурдны зам зэрэг дэд бүтцийн холболтыг тогтвортой урагшлуулж, орчин үеийн бүтээн байгуулалтын замд хамт урагшлахад бэлэн байгааг онцоллоо. 
Н.Учрал хэлэхдээ, Монгол, Хятад орнууд хувь тавилангийн холбоотой найрсаг хөршүүдийн хувьд хоёр талын харилцааны хөгжил нь харилцан хүндэтгэл, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, тэгш эрх, харилцан ашигтай байх зарчмуудыг баримталсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд хоёр орны өндөр зиндааны харилцаа байнга явагдаж, ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн. Монгол улс нэг Хятад гэсэн зарчмыг хатуу баримталдаг бөгөөд Төвөд, Шиньжян, Хонконгтой холбоотой асуудлууд бол Хятадын дотоод хэрэг гэж үздэг. Монгол улс үндэсний хөгжлийн стратегиа Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөөтэй уялдуулах, хоёр талын худалдаа, холболт, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, ногоон эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй баяжуулахад бэлэн байна. Дэлхийн сорилтуудтай тэмцэж, дэлхийн хөгжлийг дэмжих талаарх Хятадын хүчин зүтгэлийг Монгол улс өндрөөр үнэлж байгаа бөгөөд Хятад улстай нам хоорондын солилцоо, олон талт харилцаа холбоо, зохицуулалтыг бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр 

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313