22-ны өдөр сурвалжлагч Хятадын Үндэсний шуудангийн товчооноос мэдээлснээр, энэ оны эхний 5 сард шуудангийн салбарынхан нийт 89.89 тэрбум ширхэг илгээмжийг хүргэж өгсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4.3%-иар өссөн байна. Үүнээс буухиа шуудангийн хүргэлтээр нийт 82.87 тэрбум ширхэг илгээмж хүргэж өгсөн нь ноднингийн мөн үеэс 5.2%-иар өсжээ.
Салбарын үйлчилгээний төрөл зүйлээр авч үзвэл, эхний таван сард хот доторх шуурхай хүргэлтээр нийт 5.88 тэрбум ширхэг илгээмж хүргэж өгсөн нь ноднингийн мөн үеэс 8.5%-иар буурсан байна. Өөр өөр газар хоорондын буухиа хүргэлтийн хэмжээ нийт 75.22 тэрбум ширхэгт хүрсэн нь 6.4%-иар өссөн бол, олон улсын болон Хонконг, Макао, Тайвань руу чиглэсэн шуурхай хүргэлтийн хэмжээ 1.78 тэрбум ширхэгт хүрч, ноднингийн мө үеэс 7.4%-иар нэмэгджээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN