Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин 102 настай ахмад намын гишүүн Жан Ляньшэнд хариу захидал илгээж, улс орон даяарх ахмад намын гишүүд, ахмад зүтгэлтнүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Ши Жиньпин захидалдаа, Жан Ляньшэн нөхөр чөлөөлөх дайны жилүүдэд Төв хорооны шууд харьяа “Дөрөвдүгээр баг”-ийн холбоочиноор ажиллаж, Намын төв хороог даган Шааньбэй нутгаар шилжин ажиллаж байсан бөгөөд харилцаа холбооны салбарт олон жил тууштай хөдөлмөрлөж, нам, улсын үйл хэрэгт хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлсэн байна.
Түүнчлэн тэрээр зуу гаруй насалсан өндөр настай хэдий ч улс орны хөгжил дэвшилд анхаарал хандуулж байгаад нь хүндэтгэл илэрхийлжээ.
Ши Жиньпин онцлохдоо, Жан Ляньшэн нөхөр захидалдаа “Намыг үүрд дагаж, ‘Дөрөвдүгээр баг’-ийн гишүүн хэвээр байна” гэсэн итгэл үнэмшлээ илэрхийлсэн нь намдаа үнэнч, намаа гэсэн гүн гүнзгий сэтгэлийг харуулж байна гэжээ.
Тэрээр шинэ эрин үеийн коммунист намын гишүүд улаан уламжлалыг өвлүүлэн хөгжүүлж, анхны зорилгоо мартахгүй, эрхэм үүргээ санан, ажил хөдөлмөртөө үнэнч байж, хариуцлагаа ухамсарлан шинэ аян замд шинэ амжилт бүтээх ёстой гэж онцолсон байна.
Төв хорооны шууд харьяа “Дөрөвдүгээр баг” нь Чөлөөлөх дайны үед Шиньхуа агентлагийн Намын төв хороог даган Шааньбэй нутагт ажиллаж байсан ажлын хэсэг бөгөөд голчлон мэдээ мэдээлэл, харилцаа холбооны үүрэг хүлээдэг байжээ.
Саяхан Жан Ляньшэн Ши Жиньпинд захидал илгээж, хувьсгалт үйл хэрэгт оролцож байсан дурсамжаа хуваалцан, намаа үүрд дагах итгэл үнэмшлээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN