“Дорнод” сонин жил бүр улс, аймаг орон нутагтаа ажил үйлсээрээ манлайлж, тухайн жилд олсон ололт амжилтаараа тэргүүлсэн салбар, салбарын хүмүүсийг тухайн жилийн алдартнаар тодруулдаг уламжлалтай.
XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн Дорнод аймгийн 9 алдартанг шалгаруулалт эхэллээ. Салбар салбараас нэр дэвшсэн 3-аас доошгүй хүний нэрийг энэ сарын 21-ний дугаарт нийтэлж олон нийтэд зарлах болно. Хоёр үе шаттай явагдах санал асуулгыг “Дорнод” сонины уншигчдаас ирүүлсэн хайчилбараар болон онлайн санал асуулгаар явуулна. Дорнодчууд Та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг урьж байна.
Нийт санал асуулгын 70 хувь нь \"Дорнод\" сонины хайчилбараар, 30 хувь нь онлайн санал хураалтаар тооцогдоно.